sonin.mn

Улсын Дээд шүүх хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдсан Г.Сарангэрэлд холбогдох хэргийг өчигдөр хянан шийдвэрлэжээ. Энэ талаар шүүгчдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

-Г. Сарангэрэлд холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрлөө. Шүүх хурлын шийдвэрийг та хэрхэн хүлээн авч байна вэ ?

-Би үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж үзэж байгаа. Хоёр шатны шүүхээс 1.6 жилийн ял сонссон байсан. Өнөөдөр / өчигдөр/ Дээд шүүх хяналтын шатны хуралдаанаараа хэргийг хэлэлцлээ. Шүүүхээс Г.Сарангэрэлийн нийгэмд учруулсан гэм хор бага юм гэсэн үндэслэлээр 1,6 жилийн ялыг нэг жилийн хорих ял болгож хөнгөвчиллөө.

-Та магадлангаар суллагдах боломжтой гэж үзэж байна уу. Ер нь хэзээ суллах вэ?

-Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө суллуулах хүсэлтээ холбогдох газарт гаргах болно.

Г.Сарангэрэлийн холбогдсон гэмт хэрэг нь хүндэвтэр бөгөөд Эрүүгийн хуулийн 74.3.1-д “Хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бол хугацаанаас нь өмнө суллана” гэж заасан байгаа.

Г.Сарангэрэл есөн сар хоригдсон. Дунд нь батлан даалтаар 14 хоног гарсан шүү дээ. Хоригдох ялын хоёрны нэгийг биечлэн эдэлсэн. Тиймээс шинэ оноос өмнө суллагдана.

С.Хорлоо

Эх сурвалж: