Хугацаа нь дуусч хоол биш хор болсон хvнснээс монголчууд бид татгалзах цаг болжээ. Учир нь өдөр тутам хэрэглэж байгаа импортын хvнсний бvтээгдэхvvнvvд бидний амь насанд ноцтойгоор заналхийлж, аюулын харанга дэлдэх боллоо.
Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Грийн Сити” ХХК-ийн Нарантуул захад байрлах хvнсний агуулахад шалгалт хийхэд ихээхэн ноцтой зөрчил илэрчээ.
Тодруулбал, тус компани нь хvнсний сvлжээ дэлгvvрvvдээсээ хадгалах хугацаа нь дууссан бэлэн гоймонг буцаан авч, төв агуулах дээрээ төвлөрvvлээд хадгалах хугацааг нь будаг шингэлэгчээр арилгаж, vйлдвэрлэсэн болон хугацаа дуусах он, сар, өдрийг хуурамчаар vйлдээд худалдаанд гаргадаг байжээ.
Ингээд зогсохгvй гоймонгийн савны гадна хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон нааж өгч байсан зэрэг нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжvvлээд байна.
Тус компанийн хийсэн энэхvv хууль бус vйлдэл нь Хvнсний аюулгvй байдлыг хангах тухай хуулийг тун ноцтойгоор зөрчсөн хэрэг юм. Тодруулбал, дээрх хуулийн заалтыг хэрхэн зөрчсөн бэ гэдгийг аваад vзье.
Хvнсний аюулгvй байдлыг хангах тухай хуулийн наймдугаар зvйлийн 8.1-т “Хvнсний чиглэлийн vйл ажиллагаа эрхлэгч нь хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvнээ хvний эрvvл мэндэд сөрөг нөлөө vзvvлж болзошгvй гэж vзвэл тэдгээрийг хvнсний сvлжээнээс буцаан татах, 12 дугаар зvйлийн 12.7.1-т “Шошго худал мэдээлэл агуулсан; 12.7.3-т “Өөр хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар vйлдэх” нь хvн амын хvнсний аюулгvй байдлын эсрэг томоохон гэмт хэрэг мөн гэж албаныхан онцолж байна.
Тиймээс хугацаа нь дууссан “Mutton noodlesoup”,“Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон,“Solomon-s seal tea” нэрийн 154 хайрцаг, нийт 8021,0 мянган төгрөгийн хvнсний бvтээгдэхvvнийг хурааж, Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зvйл хураах, улсын орлого болгох, vнэлэх, устгах vйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах vvрэг бvхий орон тооны бус зөвлөл”-д устгуулахаар шилжvvлжээ.
Мөн хадгалах хугацааг засварлаж худалдаанд гаргасан “Mutton noodlesoup”, “Carryramen” бэлэн гоймон, “Solomon-s seal tea” зэрэг дvрдэг цайг “Хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хvнсний сvлжээ дэлгvvрvvдээс татаж авахыг тус компанийн удирдлагуудаас шаарджээ.
Хамгийн сайшаалтай нь хэрэглэгчид ямар компанийн хор болсон хvнсний бvтээгдэхvvн хэрэглээд байгааг тэр бvр мэддэггvй байсан. Тэгвэл энэ удаа НМХГ-ынхан хор болсон хоолыг хэрэглэгчдэд хvргэж байгаа дээрх компанийг олон нийтэд ил болгосон нь хvмvvсийг хордохоос сэргийлж, дахин худалдаанд гаргахгvй байх арга хэмжээ авсан нь олон хvний амь насыг аварч байгаа хэрэг юм.
Хvнсний аюулгvй байдал гэдэг улс орон бvрийн нэн тvрvvнд анхаарлаа хандуулах зvйлийнх нь нэг. Гэтэл манай улс өмнө нь хор болсон хvнсний бvтээгдэхvvн худалдан борлуулж байгаа компаниудын бизнесийн нэр хvндийг бодоод энэ талаархи мэдээллийг төдийлөн олон нийтэд ил болгодоггvй байсан.
Угтаа хvнсний худалдаа эрхлэгч компаниуд зөвхөн ашгийн төлөө улайрч, хvмvvсийн эрvvл мэндийг уландаа гишгэчин, хvний биед хортой, хугацаа нь дууссан хvнсний бvтээгдэхvvн олноор нь худалдаанд гаргаж байсны нэг бодит жишээг “Грийн Сити” ХХК-ийн энэхvv vйлдэл нотолж байна.
Өөрсдийгөө гадны өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулалтаар боссон “Супер” хэмээн сайрхсан тус компани нь энэ удаа жинхэнэ утгаараа шившгээ дэлгэж, Улаанбаатарчуудын эрvvл мэнд бус зөвхөн их хэмжээний ашиг олох нь бидний зорилго гэж тунхагласанаа ийнхvv нотлов. Тэдний энэхvv ноцтой булхай, луйвар энэ төрлийн vйлчилгээ эрхэлдэг олон компанийг хөлдөө чирж ч болзошгvй.
Манай улсад хамгийн тvгээмэл бизнес нь хэн дуртай нь импортоор хvнсний бvтээгдэхvvн оруулж ирж худалдаалах явдал. Гадны улс орнууд импортоор орж ирж байгаа хvнсний бvтээгдэхvvнд ихэвчлэн хориг тавьж, маш хатуу хяналтын системээр давхар давхар хянадаг болоод удаж байна.
Харин Монгол Улсад хvнсний аюулгvй байдал vнэхээр хангалтгvй, импортоор орж ирж байгаа төрөл бvрийн хvнсний бvтээгдэхvvнийг хянаж цагддаг газар байгаа vгvй нь ч мэдэгдэхээ больсон. Юутай ч “Хvн идэхийн тулд амьдрах бус амьдрахын тулд иддэг”.
Гэтэл бидний ууж идэж байгаа хоол хvнс эрvvл мэндэд маань сөргөөр нөлөөлж, бид хоол хэмээн андуурч хор худалдан авсаар байна. Тиймээс хор болсон хvнсний бvтээгдэхvvнээс татгалзья.Бид дараагийн дугаартаа хор болсон хvнсний нэмэлт бvтээгдэхvvнийг эмийн сангууд эм мэт сурталчлан зарж байгаа талаар хvргэх болно.
Р.Саруул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Чихрийн шижин, бэлгийн сулрал, холестерин ихсэх, нурууны өвчин, хэт таргалалт, элэгний эмгэг гэх мэт 20 орчим Монголчуудын түгээмэл тусдаг өвчний талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл: healthnewsmn.blogspot.com
gadniihan buruu mongoljihooroo hetsuu shuu. ug ni gaigui hrist ovgon bsn. ter hulemj lav aimaar bolson bn lee
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096
Ийм хэрэг хийсэн хүнийг насаар нь шоронд хориоч. Тэдэнд хууль байдаг гэдгийг харуулаач.
Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана, гэдэг биз дээ. Тэгэхээр хэн нэгний бүхнийг алдуулах үйлдэл хийсэн хүнийг Төр яах ёстой вэ. Лав л торгоод өнгөрч боломгүй...