sonin.mn

Улсын дээд шүүх өнөөдөр хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоёр шатны шүүхээс нэг жил зургаан сарын ял сонсоод буй Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм байна.

Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард гурван найз охины хамт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь саатуулсан.

Эдүгээ Г.Сарангэрэл болон Гэрэл нар Луусангийн эмэгтэйчүүдийн хорих буюу ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангид ял эдэлж буй. Г.Сарангэрэлийн хувьд арван сарын дараа магадлан итгэмжлэх шалгалтаар орж, ял чөлөөлөгдөх боломжтой юм.

Эх сурвалж: