sonin.mn

Улсын төсвийн хөрөнгөөр баригдах томоохон барилгуудын тендерийг авсан ч чанар муутай барилга барьсан, заримыг нь барилгvй мөнгийг нь идэж шамшигдуулсан хэрэгт холбогдоод байсан “Нийслэл-Өргөө” компанийн захирал Б.Ганзориг нарын хvмvvст холбогдох хэргийн шvvх хурал боллоо.

Тодруулбал, Б.Ганзориг нар нь Баян-Өлгий аймагт хэрэгжvvлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хvрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гvйцэтгэх тендерт оролцжээ.

Тэгээд уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гvйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж vрэгдvvлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан нь шvvхээр тогтоогдсон байна.

Мөн 2010 онд Хууль зvйн яамнаас зарлагдсан, Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дvvргийн X хорооны нутаг дэвсгэрт “Vндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гvйцэтгэх тендерт шалгарч 30.842.694 төгрөгийг завшиж vрэгдvvлсэн, 2010 онд Эрvvл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дvvргийн X хорооны нутаг дэвсгэрт “300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрvvл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гvйцэтгэх тендерт шалгарч, 1.966.204.372 төгрөгийг завшиж vрэгдvvлсэн болохыг ч тогтоожээ.

Тиймээс “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих ял оноолоо.

Мөн тvvний хэргээр Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелvvлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнсэн харгалзжээ.

Мөн Баян-Өлгий аймагт багийн хөгжлийн төвийг хvлээн авах ул­сын комиссын гиш­vvдээр ажил­ласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар Дvvргийн эрvvгийн хэргийн анхан шатны II шvvхээс шийдвэрллээ.

Эх сурвалж: