sonin.mn

Тахарын албаны ажилтнууд хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэргийг гэрчилсэн "Б"-гийн амь насанд халдахаар завдсан этгээдийг илрүүлжээ.

Энэ нь гэрч, хохирогчиин амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн байна.

Мөн тойргийн шүүхийн шүүгчийн амь насанд заналхийлсэн этгээдийг шуурхай илрүүлсэн байна. Уг этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.