sonin.mn

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өнгөрсөн баасан гаригийн 10.00 цагийн үед ХӨСҮТ-өөс дуудлага ирсэн байна. “Халдвартын эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид хэргийн газарт яаралтай очиж ажиллажээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Эмнэлгээс “Тэсрэх аюултай” гэсэн бичигтэй хайрцаг олсон. Дотор нь элдэв зүйлс хийсэн байсан. Ямар нэгэн тэсрэх зүйл байгаагүй. Хүүхдүүд тоглосон юм шиг байна” гэсэн хариулт өгсөн юм. Х

арин эх сурвалжийн мэдээлж байгаагаар ХӨСҮТ-ийн гуравдугаар давхарт хайрцаг байсан. Хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс айж сандран эмнэлгээс зугтан гарсан гэсэн юм.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд эмнэлэгт хайрцаг тавьж, өвчтөнүүдийн амгалан тайвдн байдлыг алдагдуулсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

С.Хорлоо

Эх сурвалж: