sonin.mn

Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээр боллоо.

Шүүх бүрэлдэхүүн энэ үеэр Ц.Алдармаагийн хэргийг хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, Ц.Алдармааг урьдчилан хорих, Д.Оюунтуулыг бусдын батлан даалтад байлгах шийдвэрийг тус тус хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн ял оноогоод байсан бол жүжигчин Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулах шийдвэрийг гаргасан юм.

Мөн Налайх дүүрэгт найзыгаа 6 удаа буудан амийг хөнөөсөн хэрэгт яллагдсан А. Мэндбаярыг шүүх хурал хойшилжээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: