sonin.mn

Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны тавдугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу Тахарын алба өчигдөр тус улсад ялтан шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа.

Ялтан шилжүүлэх ажиллагааг БНСУ-ын иргэн Жон Те Сонын өөрийн гаргасан хүсэлт болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтгэсэн юм. Тахарын албаны хувьд БНСУ-ын холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэж өгөх ажлыг Буянт-Ухаа агаарын боомтоор зохион байгууллаа.

Өмнө нь Тахарын алба Монгол Улс, Оросын холбооны улсын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны тухай хууль зэргийг үндэслэн нэр бүхий гурван ялтныг ОХУ-д шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсан юм.

Н.Алт

Эх сурвалж: