sonin.mn

Өнгөрсөн есдүгээр сарын 22-ны орой Хөдөлмөрийн яамны судалгаа хийж явсан Орхон аймгийн Статистикийн мэргэжилтэн бусдын гарт онц хэрцийгээр амиа алдсан ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт айлуудаас судалгаа авч явсан статистикийн мэргэжилтэн бүсгүйг гэмт этгээд таван удаа хутгалж амь насыг нь хөнөөжээ.

Тухайн үед тус хэргийг үйлдсэн 20 настай Б гэгчийг сэтгэцийн өвчтэй гэж албаныхан хэлж байсан билээ. Улмаар уг этгээдииг ниислэлиин СЭМҮТ-ийн хуулийн тасагт хүргээд байсан юм.

Харин СЭМҮТ-ийн шинжилгээгээр сэжигтэн этгээдийг хэрэг хариуцах чадвартай гэж гарчээ. Уг хэргийг Орхон аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Э.Энх