sonin.mn

Хүйтний улираптай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд гудамжинд осгож, хөлдсөн тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж эхэлсэн байна. Өнгөрсөн саруудад гэхэд хөдөө орон нутагт нэг тохиолдол, өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод хоёр ч тохиолдол бүртгэгдсэн аж.

Тодруулбал энэ сарын 6-7-нд шилжих шөнө осгосон нэг тохиолдол бүртгэгдсэн бол 10-11-нд шилжих шөнө дахин иргэн осгож амиа алджээ. Жилийн жилд осгож амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэх хандлагатай байдаг.

Тиймээс иргэд архи соггууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гудамжинд осгож хөлдөхөөс сэргийлэх хэрэггэй байна. Мөн гудамжинд уначихсан иргэдийн хажуугаар зүгээр өнгөрөөд явах биш харин цагдаагийн байгууллагад дуудпага мэдээлэл өгөхийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас анхааруулж байна.