sonin.mn

МАН-ынхан цагдаа, прокурорын байгууллагад хандаж ТЕГ-ын хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж гомдол гаргасан байна.

Учир нь тус газрыг хууль бусаар намын байранд нэвтэрч эд зүйлсийг ху­раасан. Өөрсдийн харьяал­лын бус хэргийг улс төрийн даалгавараар шалгасан. 1996-2000 оны хооронд ард­­чиллынхан Засгийн эрхэнд байхдаа тухайн үеийн цөөнхөө тагнаж бай­гаад баригдан дарга нь огцорч байсан түүх дав­тагдаж байна.

Тиймээс ТЕГ-ын удирдлага, зарим ажилтнуудыг холбогдох газруудад нь шалгуулахаар болсон аж.

Түүнчлэн энэхүү хэрэгт буруутгагдаж байгаа хүнээс огтхон ч мэдүүлэг аваагүй. Ажилтнуудыг шөнийн ца­гаар дуудаж, эрүүдэн шүүх байдлаар дарамталж яриулаад, түүнийгээ намын эсрэг ашиглан хэвлэл мэ­дээллийн хэрэгсэлээр гүт­­гэлгийн шинжтэй хэв­­лэлийн бага хурал хий­сэн. Энэ нь олон хууль зөрч­сөн гэж МАН-ынхан тайлбарлаж буй аж.

Эх сурвалж: