sonin.mn

Энэ сарын 25-ны өглөө  нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүхийн байрны ар талд дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос олджээ.

Нярайн цогцосыг Шүүхийн шинжилгээний газарт өгч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж эхэлсэн байна. Одоогоор уг нярай амьгүй төрсөн  үү, эсвэл гудамжинд хаяснаас болж  осгож амиа алдсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: NEW.mn