sonin.mn

Хилийн зурваст манааны үүрэг гүйцэтгэж буй хилчид хил дамнасан малын хулгай, адууны наймааны цөөнгүй гэмт хэрэг илрүүлсэн байна.

Завхан аймгийн Тэс суман дахь хилийн хэсгээр 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын иргэн Т, Н нар улсын хил зөрчин хурдан удмын 6 адуу хулгайлан оруулж ирснийг хилчид илрүүлсэн бол мөн хилийн энэ хэсгээр саяхан 22-ны өдөр ОХУ-ын талаас малын хулгайч нартай хуйвалдан хурдан удмын 4 адуу оруулж ирэн наймаалцаж байхад нь бас илрүүлжээ.

Тиймээс хилчид цаг агаарын тааламжтай, цасгүй байгааг далимдуулан хил зөрчиж мал хулгайлж буй этгээдтэй хатуу тэмцэж байгаа аж.

Ж.Батсайхан

Эх сурвалж: