sonin.mn

Өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо “Их Өргөө” компанийн барилга дээр ажиллаж байсан хятад иргэд монгол эмэгтэйг зодсон хэрэг гарчээ.

Тодруулбал, эмэгтэй хү­ний орилох дууг сонссон, хэсэг монгол залуус эмэг­­тэйг өмөөрөн хятад ажилчидтай муудалцсан байна. Энэ үеэр цагдаагийн албан хаагчид үймээнийг зогсоох гэж оролдсон ч хя­тад иргэд ху­ванцар, төмөр зэргийг өөдөөс нь шидсэн аж.

Тиймээс цагдаагийн ал­бан хаагчид нэмэлт хүч дуудаж, 29 хятад иргэнийг баривчилжээ. Одоогоор Чин­гэлтэй дүүр­­гийн цаг­даагийн нэг­дүгээр хэлтэс уг хэргийг шалгаж байна.

Эх сурвалж: