sonin.mn

Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах II сургуулийн хашааны шонгоос 12 настай эрэгтэй X гэгч нь боомилон амиа хорлосон хэрэг гарчээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар үерхэлийн асуудлаас болж амь насаа хохироосон аж.

Энэхүү хэрэг өнгөрсөн пүрэв гаригийн 19:30 минутын үед гарсан байна. Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач ангийнхаа охинд сайн болж, үерхэх санал тавьсан боловч тухайн охин хүлээж аваагүй байна.  Иймээс талийгаач сургуулийн ар талын хашааны шонгоос өөрийгөө боомилжээ.

Тухайн үед хажууд байсан найзууд аварч чадаагүй бөгөөд багш болон жижүүрийг дуудах хооронд нас барсан байжээ. Энэхүү хэргийн талаар II сургуулийн сургалтын албанаас тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас Сургалтын албанаас мэдээлэл өгөх боломжгүй.

Мөн эцэг, эх нь гомдол гаргасан байгаа учраас хэргийн талаар мэдээлэл өгөхгүй. Хэргийг шалгаж дуусахаар тодорхой мэдээлэл өгнө” гэсэн юм. Харин тус сургуулийн сурагчдын хэлж байгаагаар талийгаач ангийн охиндоо сайн болчихоод үерхэх санал тавьсан байна.

Гэвч ангийн охин үерхэх саналыг нь хүлээж аваагүй аж. Талийгаач Сүхбаатар дүүргийн XIII хороонд амьдардаг бөгөөд тус сургуулийн VII ангид сурдаг байсан байна.

Н.Алт

Эх сурвалж: