sonin.mn

МАН-ын Нарийн Бичгийн дарга Т.Гантулга, МАН-ын газрын дарга, хурандаа Д.Мөрөн, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар  Төрийн ордонд мэдээлэл хийлээ .
Энэ үеэр тэд:
“Аравдугаар сарын 22-нд буюу өнгөрөгч шөнө Тагнуулын Ерөнхий Газрын ажилтнууд МАН-ын төв байранд нэвтэрч, компьютерийн хард дискийг авч явсан. Мөн МАН-ын нэр бүхий хэвлэлийн ажилтнуудыг  байцаасан гэв” гэлээ.

Харин Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалайгийн хэлж буйгаар АН, МАХН-ын байгуулсан нууц гэрээний хавсралт гэгчийг  шалгаад  МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон бусад нэр бүхий хүмүүс  хуурамчаар үйлдэж, олон нийтэд тараасан болохыг баталгаажуулсан аж.

МАН-ын ХМА-ы дарга  Н.Дэмбэрэлийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж эхэлмэгц МАН түүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Ингэснээр уг хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэг МАН-ын аппараттай ямар ч холбоогүй болно гэж тэд тооцсон бололтой.

Н.Дэмбэрэл нь 1971 оны хоёрдугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт  төрсөн. Тэрбээр Баянхонгор аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1988 онд төгссөн. Төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах Ухааны Дээд Сургуульд элсэн суралцаж, хүүхдийн их эмч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал, Нийслэлийн засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, МУ-ын Засгийн газрын  хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг алба хашиж байсан. 2013 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд хэрэгт холбогдмогц нь МАН-ын удирдлага ажлаас нь халжээ.
Өмнө нь бусдыг гүтгэсэн хэргээр ял эдэлж байсан.
Түүний хуурамчаар хийсэн бичиг баримт:


Э.Мягмар