sonin.mn

"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдаж буй билээ.

Түүний бие маш муу байгаа төдийгүй яаралтай эмчилгээ хийхгүй бол амь насанд нь ч нөлөөлж магадгүй тухай өмгөөлөгч нь ярьж байсан.
Энэ нь ч үнэн бололтой Л.Гансүхийн нэр дээр Бээжингийн Яамэй эмнэлгээс  мэдэгдэх хуудас иржээ.

Уг мэдэгдэх хуудаст :
“Манай эмнэлэг танд туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг гурван жил эмчилж илэрхий үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас шаардлагын дагуу 2-3 сар тутамд нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Таны түрүүчийн удаагийн эмчилгээ 06 сарын 28-ны өдөр хийгдсэн байна. Одоо эмчилгээний завсарлах хугацаа дууссан тул ойрын өдрүүдэд цагаа зохицуулан манай эмнэлэгт ирж эмчилгээгээ хийлгэнэ үү. Бээжингийн Яамэй эмнэлгийн Хятад анагаах ухааны II тасгийн эмч, профессор Ма Зижоу” гэжээ.

С.Сарнай