Цагдан хорих 461 дүгээр ангиас өнгөрсөн сарын 04-нд оргож, орон даяар эрэн сурвалжилсны эцэст 23 хоногийн дараа сэжигтэн Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нарыг баривчилсан билээ.
Сэжигтэнүүдийг “Бөмбөгөр” худалдааны төв, нэгдүгээр хорооллоос баривчилсан. Хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан Б.Амарбаясгалан, Э.Вантөмөр нар нь мэдүүлэг өгөх явцдаа нэг нь хамаатныхаа гэрт, нөгөө нь найз охиныхоо гэрт бүгэж байсан гэдгээ хүлээжээ.
Тиймээс хуулийн байгууллага Б.Амарбаясгалангийн хамаатан Б, Э.Вантөмөрийн найз охин Д-д эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэд оргож явахдаа үнэт эдлэл хулгайлж, хүн зодож танхайрсан байна. Хулгай, залилангийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргосон Э.Вантөмөр нь эмэгтэйчүүдийг залилдаг нэгэн байжээ.
Тэрбээр өөрийн найз бүсгүй болох Дэжидбалыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Номуун” буудалд хувийн таарамжгүй харьцаанаас болж зодож танхайран биед нь хүнд гэмтэл учруулаад зугтжээ.
Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Золжаргал гэгч эмэгтэйг хууран мэхлэж, нөүтбүүк, мөнгийг нь авч сая 350 мянган төгрөгийн хохирол учруулсан бол Энх-Учрал гэх эмэгтэйтэй танилцаж залилсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байхдаа ийнхүү оргон зугтаажээ.
Хэрэг хүндрүүлэх нөхцөлтэй учраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд үүн дээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх хэргийн зүйл анги нэмэгдэх юм.
С.Саруул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Hogiin novshnuudiig hatuu shiitge.
hairan zaluu saihan nas! Ider zaluaa nasandaa ingej yawah gej de
Naiz busgui n naizygaa ilchleh baisan yum u. Ugui sh dee. Eruu uusgeh undeslel bish.
Хөгийн лаларын хүний адгийн шаарууд үхээд өгөөсэй. Ийм лагайнууд зөндөө шүү дээ.
Адгийн шаарын доор орж хэвтээд хамаг юмаа өгөөд явуулчихдаг stupid хүүхнүүд хохь чинь
XODOONII MANGAADAINUUD ULAANBAATARIIG DUURGESEN XOTIIN SOELT UXAMSART SOTSIALIZMIIN UEIIN SAIXAN CHADBARLAG XUMUUS BUGD GADAAD RUU DURBEED GARSAN DAA
Хоригдол бол хоригдолууд шүү дээ. тэд хэзээ ч нийгэмшиж чадахгүй. Хоригдлуудыг оргосон тохиодолд хянагч нарт хатуу арга хэмжээ авч байх хэрэгтэй.
HORIGDOL BOL HUN SHUU, ENE NIIGEL YUMNII UNIIG HII UNDUR USGUN IDEED UUTSAN MUNGU HURUNGUTEI OLIGARHUUD HET BYAJIJ YADUURAL GUIRANCHLAL ARHIDALD YANHANDALDIIG ULAM DEVERGEJ BNA.........TEDEND /BUDUUNUUD TURUUS IDEGCHID/D ARDUUD YADUU BUR HET YADUU BAILGAH HIIMORI LUNDUU SUR HUCH NI UNAH TUSMAA L ASHIGTAI, 1. TEDNIIG HUDALDAN AVAHAD BAGA MUNGU ZARTSUULNA. UUND; HULS HUDULMUR HUCH , BIE MAH BODI 2. UURSDUU UDAAN ORSHIN BH, UHSHIRSEN TURD UHTEL UDAAN NOVSHIRJ URSULDUJ IDEH UUH, UMHIIRTLEE TARGALAHAD HUNS BARAAG HEN CH HUDALDAJ AVAHGYI UNETEI BOLGOJ UURUU L IDEH BOLOMJTOI BAIH 3.HODOODOOR NI SONGOLT SANALIIG AVAH LUIVARDAHAD AMAR BOLGOH, HESEG YUM SHIDEED .......
yana da iim zaluuduud olon boloh tusam mongol ulsiin ireeduid ayultai