sonin.mn

"Шинэ үе" продакшны захирал, МУГЖ  Н.Ариунболд нэгнийгээ халуун усаар түлсэн жүжигчдийнхээ өмнөөс уучлал гуйжээ.

Н.Ариунболд:

Энэ маргаанд хоёр хүний хувийн асуудал байсан. Үүн дээрээ л дүү нар маань хоёр биеэнтэйгээ ойлголцоогүй юм. Одоо дүү нар маань бие биенийгээ уучилж, эвлэрсэн. Эцэст нь шүүхийн шийдвэр гарангуут ах дүү, хамаатан садан, найз нөхөд, уран бүтээлчид бид их цочирдсон л доо. Манай хоёр учраа ололцсон юм чинь гайгүй өнгөрөх байх гэж харж байсан. Гэтэл шүүх хурлын үеэр үнэхээр их цочирдлоо.
          Үлдсэн шүүх хурал дээр манай хоёр их ухаан зарж, бие биенийгээ уучилж, эвлэрснээрээ шүүхийн шийдвэрийг нааштай гаргана гэдэгт хамт олон бид нар итгэл гарган хүлээж суугаа. Ижий, аав нь хүртэл ялгаагүй л хүлээж л байгаа байх. Хоёр хүний хувийн маргаан болохоор бид нар тэдний өмнөөс ярих, дүгнэх эрх байхгүй. Гэхдээ "Шинэ үе" продакшны захиралын хувьд жүжигчдийнхээ алдсан алдаа байвал хуваалцаж үүрэлцэж, оносон ололт байвал өөрт нь урам өгч, залуусаа хөгжүүлэх үррэгтэй гэж боддог. Нийт иргэдээсээ хоёр дүүгийнхээ энэ болчимгүй алхамаас гарсан хэрэг явдлын өмнөөс уучлалт гуйя.