sonin.mn

Өнгөрсөн хавар Булган аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн З.Ёндон гэгч этгээд өөрийн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж шатаасан хэрэг гарсан.

Эл хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон юм. Энэ талаар тус хэргийг ахлаж ажилласан Булган аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа М.Баяртогтохоос дараах зүйлийг тодрууллаа.

-Энэ оны тавдугаар сард Булган аймгийн Орхон су­манд хоёр хүүхдээ ша­таа­­сан хэрэг гарч, ол­ныг цо­чир­дуулсан. Гэмт этгээ­дэд анхан шатны шүүхээс хэ­дэн жилийн ял оноосон бэ?

-Дээрх хэрэг Булган айм­гийн Орхон суманд энэ оны тавдугаар сарын 14-нд болсон. Тухайн өдрийн 17:44 цагт цагдаагийн албын жи­жүүрийн шуурхай албанд дуудлага ирсэн байдаг. Миний бие хэргийн газарт ажил­ласан алба хаагчдыг ах­лаж ажилласан.

Энэхүү хэр­гийн анхан шатны шүүх хурал энэ сарын 13-нд бол­сон. Гэмт этгээд З.Ёндонд 25 жилийн ял оноосон.

-Гэмт этгээдийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Ялтан З.Ёндон нь 1981 онд төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан. Хэрэг гарах үед том охин нь сумын төвд сур­гууль­даа сурч байсан юм билээ.

-Том охин нь хэдэн нас­тай юм бэ?

-Тавдугаар ангид сурдаг.

-Хүүхдүүдийнхээ амь на­сыг нь хохироосон шалт­гаа­наа хэрхэн тайлбарлаж байх юм бэ?

-Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг нь судлаад үзэхээр гэр бүлийн маргаан, архи­далтаас үүдэлтэй бай­даг. Нэг үгээр хэлбэл, гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн гэж ойлгож болно. Өөрөө бол хоёр хүүхдээ машиндаа байсныг санахгүй байгаа гэж мэдүүлсэн.

-Тэгэхээр тухайн үед согтуу байсан гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Ингэхэд хэрэг гардаг өдөр яг юу болсон юм бол?

-Тухайн өдөр гэмт этгээд архи уучихсан байсан. Эхнэр нь түүнийг архи уул­гахгүй гэж хориглосноос болж хоо­рондоо маргалдаж, зо­долд­сон юм билээ. Улмаар эхнэр нь нөхрөөсөө айхдаа хоёр хүүхдээ орхиод ха­жуу айлдаа орчихсон бай­хад нь хэрэг гарсан.

Ма­шиндаа сууж байхдаа уур бу­химд­лынхаа үүднээс та­таж байсан тамхиныхаа ишийг санамсаргүй байд­лаар унагаасан. Үүнээс болж банкинд нь байсан шата­хуу­наас гал гарч тухайн хэрэг үйлдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, өөрийнх нь талаас шатаж эхэл­сэн учраас гэмт этгээд сандрахдаа урд цонхоо ха­галан хоёр хүүхдээ хаяж буу­сан байдаг. Тухайн үед хүмүүс гадна явж байсан ч аврах ямар ч боломжгүй байсан.

-Эхнэр нь гомдлоо бу­цааж авсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Тийм. Гэр бүлийн хү­чир­хийлэлтэй холбоотой үйлдэгдэж байгаа хэргүүд шүүхийн шатанд буцах тохиолдол гардаг. Гэр бүлийн хүрээнд архи сог­тууруулах ундаа, хардалтаас үүдэлтэй үйл­дэгддэг.

Ийм төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад нэлээд гомдол са­нал иргэдээс ирдэг. Бид ч шал­гадаг. Шүүхийн шатанд очихдоо тулахаар гэр бүл болж олон жил ханилсан хүмүүс гомдлоо буцааж авах нь их байдаг.

Өөрөөр хэл­бэл, хуулийн хүрээнд шал­гах хэмжээнд хоорондоо эвлэр­дэг. Гэтэл буцаад л хэдэн сарын дараа нөгөө хэлбэртээ ороод дахиад л шүүх, цагдаа гээд явж байх жишээтэй.

-Гэмт этгээдэд анхан шатны шүүхээс 25 жи­лийн ял оноосон. Эхнэр нь гомдлоо буцаагаад ав­чих­сан тохиолдолд ял хөн­гөрөх үү, ийм то­хиолдолд хууль эрх зүйн орчин нь ямар байдаг юм бол?

-Гэмт хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн. Тэгэ­хээр үүнийг давж заалдах шатны шүүх шийднэ. Ту­хайн хо­хирогч, сэжигтэн бүгд өм­­гөө­лөгчтэй. Хуулийн хү­­рээнд энэхүү хүсэлт, шаард­­лагыг шийдэх ёстой.

Ял­­лагдагчид 14 хоногийн ху­га­­цаанд давж заалдах эрх нь нээлттэй байгаа. Одоо бол цагдан хоригдож байна. Тэр асуудлын хуулийн хү­рээнд л шийдэх учраас ял хөн­гөрнө, нэмнэ гэж хэлэх эрх надад байхгүй.

Б.Төрбат

Эх сурвалж: