sonin.mn

Монгол Улсын иргэн Б гэгч Буянт-Ухаа дахь Олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор бусдын гадаад паспортод хуурамч штамп даруулан улсын хилээр нэвтрэх гэж байсныг хилчид саатуулсан байна.

Иргэн Б нь Монгол Улсын хилээр өөрийн гадаад паспортоор нэвтрээд гуравдагч орны хилээр орохдоо хуурамч штамп дарсан паспортыг ашиглах зорилготой байжээ.
Тиймээс уг хэргийг илрүүлсэн хилчид холбогдох байгууллагад нь шилжүүлсэн байна.

Эх сурвалж: