sonin.mn

Сүүлийн үед орон байрны хулгай их гарах болсон. Тухайлбал, ЦЕГ түлхүүр тааруулан 44 айлыг тоносон гэмт хэрэгтнийг үйлдэл дээр нь баривчилсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын ахлах дэслэгч Е.Лхагвасүрэнгээс тодруулахад, “Уг хэргийг үйлдсэн 32 настай Н гэх этгээд нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан. Орон байрны хулгай хийхдээ хууль бусаар олж авсан 77 түлхүүрийг ашиглаж нийслэлийн зургаан дүүргийн айл өрхийг ухсан нь тогтоогдсон.

Өөр холбогдох хэргүүдийг нь нэмж шалгаж байна. Гэмт хэрэгтэн түлхүүр олшруулдаг, хувилдаг хүн биш. Хэрхэн яаж түлхүүрүүдийг олсныг бид шалгаж байгаа. Түлхүүр олшруулдаг, цоож онгойлгодог тохиолдол харьцангуй бага.

Яагаад гэвэл нийслэлд байрлалтай түлхүүр олшруулагч, хаалга цоож тайлдаг иргэд аж ахуйн нэгжүүд улсад бүртгэлтэйгээс гадна манайхтай хамтран ажилладаг” гэв.

Г.Хашбаатар

Эх сурвалж: