sonin.mn
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өчигдрөөс эхлэн өлсгөлөн зарлалаа. Тэрээр “Нүүрс” хөтөлбөрт гар бие оролцсон гэмгүй за­луусыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхээ зог­соо гэсэн шаардлага тавьж буй аж. 
 
Энэ та­лаар түүний өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруу­лахад “Л.Гансүхийн биеийн байдал тааруу байгаа. Гэвч АТГ-ын хууль бус ажиллагаа, гэмгүй залуус хохирсоор байгаа асуудлыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж эхэллээ.
 
Улс төрийн зорилготой энэ хэлмэгдүүлэлтээс болж хоригдсон хүмүүсээс зарим нь эрүүл мэндээрээ хохирч, хөлгүй болоход хүрээд байна” гэв.
 
Б.Заяа
Эх сурвалж: