sonin.mn

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өчи­дөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд хэлэлцэх байсан ч шүүхийн шинжээч, өм­гөө­лөгч нар ирээгүйн улмаас хойшиллоо.

Тодруулбал, Ц.Алдармаад Эрүүгийн хуу­лийн тусгай ангийн 99.1, 96.2.6 дахь хэсэгт заас­наар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шил­жүү­лээд байсан юм.

Эрүүгийн хуулийн 99.1-д бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, эрүүл мэндийг нь түр хуга­цаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр торгох, эсавэл 1-3 сар хүртэл хуга­цаагаар баривчлах ял шийт­гэнэ хэмээн заасан байдаг.

Харин яллах дүгнэлтэд тусгагдсан тус хуулийн 96.2.6-д онц харгис хэрцгий аргаар бусдын бие мах­бодид гэмтэл учруулсан бол 7-10 жилийн ял оноох заалттай юм.

Эх сурвалж: