МСS группийн бариулж байсан “Шангрилла барилгад өчигдөр 12.30 цагийн үед гал гарч, эхэлжээ. Биднийг тэнд очиход барилгын дээвэр дээрээс гал авалцан, ажиллаж байсан барилгачид хашаанаас яаран гүйн гарч байв. Гал барилгын хойд талаас эхлэн гарсан бөгөөд дулаалгад ашигласан хөөсөнцрөөр дамжин богино хугацаанд барилгын баруун жигүүр бүхэлдээ шатсан юм.
Галын дуудлагаар ОБЕГ-ын Аврах, гал унтраах 10 дугаар ангийн зургаан машин 12.50 цагт ирсэн юм.Барьж буй барилгын гурван давхраас гал гарч эхэлсэн байна. 24 давхар барилгын ажил үндсэндээ дуусч, дотоод засал чимэглэлийнхээ ажлыг хийж байсан аж. Уг барилгад 20 орчим компанийн монгол, хятад нийлсэн 2000 гаруй ажилчин ажиллаж байжээ.
“Seoulwin” компанийн ажилчин Б.Болдоос чухам юу болсныг тодруулахад “Хоолондоо ороод байж байсан чинь хүмүүс гал гарч байна. Хурдан гараарай” гээд орилолдоод байсан. Барилга баригдаад дуусах шатандаа явж байсан. Хятадуудын ажиллаж байсан хэсэгт гал гарсан гэж байна. Энд олон хятад байрлаж ажилладаг. Монголчуудтай тэрсэлдээд, муудалцах тохиолдол их гардаг. Тэгээд монголчуудыг хорлох санаатай гал тавьсан гэж ярих ажилчид олон байна” гэлээ.
Нээрээ ч энд тэндгүй сандарсан хүмүүс хэсэг хэсгээрээ ярилцан зогсч байв. Барилгын баруун талд 100 гаруй хятад ажилчдыг тусгаарласан харагдлаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод олон давхар шилэн барилга барих болсон. Аврах гал унтраах ангийн гал гарсан үед хэрэглэдэг шат дээд давхруудад хүрэхгүй, дээр нь улаан гал дүрэлзэж байхад унтарсан хэсэг рүү шүршиж сандарцгааж байлаа.
Есөн давхар барилгаас дээш гарахгүй шаттай аврах ангийнхан галын цэгт ирсэн ч шатаж буй галыг шуурхай унтраах тал дээр дорвитой ажил хийж чадалгүй 1.30 минут болсон юм. Гал цайны цагаар гарсан учраас уг барилга дотор 23 ажилтан байсан байна.
Тэднийг Онцгой байдлын алба хаагнид галаас гаргахад угаартсан байдалтай байжээ. Хүний амь нас эрсдээгүй гэж албаныхан мэдээлж байгаа ч түргэн тусламжийн машин дохиогоо хангинуулан хамгаалалтын бүсэд орсон юм. Ингээд гурван цагийн үед галыг бүрэн унтрааж дууссан юм.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа учир МСS группын удирдлагууд тайлбар өгөх боломжгүй гэсэн. Тус барилга нь хоёр хэсгээс бүрддэг бөгөөд гал гарсан барилга нь “Шангрилла-2” юм байна. Цахилгааны гэмтлээс үүдэн гал гарсан байж болзошгүй хэмээн албаныхан урьдчилсан байдлаар дүгнээд байна.
Т.Дуламдорж: Өндөр барилгын галыг нисдэг тэргээр унтраахаас өөр гарцгүй
Дээрх асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржоос цөөн асуултад хариулт авсан юм.
-Галын дуудлага хэдэн цагт танайд ирсэн бэ. Галыг унтраахад саад бэрхшээл хэр их байв?
-Дуудлага ирснээс таван минутын дараа манай 10 дугаар ангийн эхний салаа 12.55 цагт ирсэн. XXII, XXIII давхар галд автсан учраас манай усны даралт хүрэхгүй, ажиллахад хүндрэлтэй байлаа.
Барилгын гадна фасад маш ихээр шатсан. Фасадны материал нь дотроо шилэн хөвөнтэй чийгнээс тусгаарлах резинэн материалтай юм байна. Энэ материалыг галд тэсвэртэй эсэхийг манай гамшиг судлалын хүрээлэнд шалгуулах ёстой. Энд манай гурван ангийн зургаан машин, 40 орчим албан хаагч ажиллалаа.
-Гэмтэж бэртсэн хүн байгаа юу. Эх сурвалжийн мэдээлснээр олон хүн утаанд угаартсан гэх юм. Энэ талаар тодруулна уу?
-Гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Нийслэлийн Аврах ангийн эрэн хайх, аврах салбарынхан шуурхай ажиллаж, дээврийн хэсэгт байсан 23 хүнийг дотоод шатаар буулгаж, аюулгүй болгосон.
Одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Манай шинжээчид дотор ажиллаж байна. Цахилгаанаас гарсан байх магадлалтай. Галын шалтгааны эхний дүгнэлт ажлын тав хоногт багтаж гарна.
-Барилгын дээд давхруудад ус цацах боломжгүй харагдаад байсан. Онцгой байдлын хүчин чадал дутагдсан гэж үзэж болох уу?
-Улаанбаатар хотод үүрэг гүйцэтгэж байгаа галын машины шатны урт нь 35 метр. Дээд тал нь есөн давхарт хүрнэ гэсэн үг. Есөн давхраас дээших үйл ажиллагааг хүний хүчээр зохион байгуулна. Тиймээс бид өндөр шилэн барилгад аврах ажиллагааг нисдэг тэргээр хийх саналыг Ерөнхий сайд, Шадар сайдад тавьж байгаа. Өндөр барилга дээрх аврах ажиллагааг нисдэг тэргээр гүйцэтгэхээс өөр аргагүйг өнөөдрийн гал харууллаа.
Тиймээс хүндрэл их гарсан. 35 метрийн шат учраас 12 давхраас дээш үүрэг гүйцэтгэх боломжгүй байгаа юм. Барилгын ажш 80 хувийн гүйцэтгэлтэй арванхоёрдугаар сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллах байсан юм билээ. Тэгэхээр Улсын комисс шалгалтыг маш сайн хийх ёстой гэдэг нь эндээс харагдаж байна. Улсын комисс ажилласны дараа манайх дотоод албаны шалгалт хийнэ.
-Дэлбэрэлт гараад барилга цуурсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Дэлбэрэлт болсон зүйл алга. Гал VI давхраас гарсан. Шинжээчид эхний дүгнэлтээ гаргасан бөгөөд гал цахилгаанаас гарсан байх магадлалтай байна. Резинэн зөөлөн дулаалгьи материал гэсэн. Гэхдээ шаталт өндөртэй гэдэг нь сая харагдлаа. Гал анх гарсан долдугаар давхрын өрөөнөөс бусад өрөөнүүдэд гал ороогүй. Гадна фасад шатсан.
“Шангрилла”-г 500 сая ам.долларын өртгөөр барьж байжээ
Дотоодын аялал жуулчлалын салбарын хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж олон улсын өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудлыг нээх зорилготой "Шангрилла” Улаанбаатар зочид буудал нь Монгол Улсын худалдаа аж үйлдвэр соёл, санхүүгийн гол хэсэг болох хотын төвд байрлаж буйгаараа онцлог юм.
Тус барилгыг 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа барьж байсан бөгөөд ирэх 2015 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байжээ. “Шангрилла” зочид буудлын эхний 24 давхар бүхий нэгдүгээр хэсэг нь 275 өрөөтэй. Хоёрдугаар хэсгий барилгажилт нь 24 давхар оффисын цамхаг “Valley Wing” нэртэй 34 давхар 200 өрөөтэй өндөр зэрэглэлийн зочид буудал болон сервис апартмент, таван давхар худалдаа үйлчилгээний хэсэгтэй байхаар төлөвлөн барилгын ажлыг үргэлжлүүлж байжээ.
Түүнчлэн худалдаа, үйлчилгээний хэсэгт найман танхимтай кино театр, электрон тоглоомы танхим, амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх газрууд, орчин үеийн тоноглолтой бялдаржуулах төв, дэлхийд танигдсан сүлжээний хоолны газрууд байрлах юм.
С.Ичинхорлоо
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Барилгын компаниудын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэйш дээ.Дэндүү бүдүүлэг, хариуцлагагүй танхай байна. Төрийн ордны зүүн талын Пумагийн буудлын байрыг харахад л ойлгомжтой.
ENERGY RESOURCE-G HUJAANUUDAD ZARSAN OD JARGALY LAI TUN UDAHGUI EHELNE DEE.UHSENIIHEN HUJAANUUD SHATAAKH ,NAAD PIZDAAG CHIN TENGER GESGEEH GEJ BAIGAA YUM ,TUN UDAHGUI YUM YUM L BOLNO
Яасан муухай СОНСДОХ нэр вэ? Энэ муу ёрт нэрнээс болж муу юм ирсэн байх шүү.
Neg l ih buudal, amralt zugaalga barisan gazruud. Ug ni hiisen yumtai, buteesen gaviatai ard tumen amardag yumaa! Bid shig baigaagaa ideed uugaad yalgadasaaraa gargaad suujiidag humuust arai oor zuils heregtei baih yum.
Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно Эцэст өнхрүүш миний Хэлсний хойноос гэж хошгоров Гэж хошгоров гэдгийг Байнга залган ойлгоно уу
Muugui shuu
solongosuudad Halh goliig ugsoniig bicheegui bna daa, usaa hamgaalsan hunee shorond hiichiheed, usaa hamgaalna geed NUB-iin inder deer iltgel taviad bdg shuu
Unen shuu. Tarvagan huzuut am ajil ni dandaa zurdug. Hudalchj erenhiilugchtei.
Би тэнд очиж үзсэн Халх голыг Гуулинд худалдаагүй түрээслүүлсэн байна лээ Худалдсан бол яагаад Монголын хилийн застав байгаа юм Тэнд солонгосын харуулын цэргүүд байх ёстой юм биш үү Худалдсан бол Даяар Монгол хөдөлгөөнийхөн орилох ёстой биш үү Түрээслүүлсэн гол этгээд Энхбаяр өөрөө юм Энхбаяр хийсэн гэмт хэрэгүүдээ далдлах гэж өрсөлдөгч нар луу гүтгэдэг олон жишээнүүдийн нэг Цөмийн хаягдалыг булах санааг Энхбаяр тэргүүтэй новшнууд эхлүүлсэн Энхбаярын хамсаатан Банкир Батчулууны видео ярилцлага батлаад өгнө
бетон хийцийн чанар өндөр температурт халснаас бэхжилтээ 70% хүртэл алддаг өндөр барилга осолтой шүү бараг буулгаад барих бол уу
500 saya dollaryn hed ni avilgald yavsan bol
huuhdiin umiig deeremdeheer ingedeg umdaa
Хүүхдийн паркийг дээрэмдэж шунахаар яаж өөдлөх вэ. Хятадууд л гал тависан байхөө. Хужаа нар алах л юм хийнэ. Шүтээд бай тэднийг үр дүнд нь байшингаа шаталгаад дуусна.
Ene buh shine barilguud bugd hoosontsor gal garah ued hajuu hawiruu shatah asuudal enuuhend baihuu
Сайн байцгаана уу? За , таминь ээ, одоо яах маань вэдээ. "цахилгааны гэмтлээс үүдэлтэй гал гардагийг" МОНГОЛ УЛС ДАЯАРАА, ОЛОН ТҮМЭНТЭЙГЭЭ "МЭДДЭГ БОЛООД" удаж байнадаа. Энэ гал мөн л "цахилгааны гэмтлийн үүдэлтэй гал гарсан байна", ХИХИХИ, МОНГОЛ ТӨРИЙН АЛБЫГ ӨРӨВДӨЛТЭЙ АГААД ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БОЛГОГЧИД АЛГУУР Ч ГЭСЭН ЧАНД ХОРГОДОЖ БУЙД БАЯРЛАЖ ГЯЛАЙЖ ЯВДАГ.
23 хунийг аюулгуй болгосон гэнэуу Малнууд
ronbu garigtai holbootoi ochirbat erunhiilegch 5 honogiin daraa gej helsen yum bolov uu