sonin.mn

Цагдан хорих 461-р ангиас энэ сарын 3-4-нд шилжих шөнө хоёр сэжигтэн тасалгааныхаа төмөр сараалжийг хөшиж, цагаан хэрэглэлээ ашиглан оргосон.

Оргодлуудыг нийслэл болон хөдөө орон нутагт эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл тэдний нэг Б.Амарбаясгаланг өчигдөр Бөмбөгөр худалдааны төв орчмоос баривчилжээ.

Тэрээр хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргосон бөгөөд гадуур оргож явахдаа дахин гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь тодруулахаар шалгаж байгаа юм байна.

С.Саруул

Эх сурвалж: