sonin.mn

Хар тамхи зардаг бүлэг этгээдийг саатуулжээ. Энэ талаар ЦЕГ -ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Хар тамхи борлуулдаг бүлгийг илрүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулна уу?
-Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансуурах бодистой тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 21-22-нд шилжих шөнө хар тамхины хоёр бүлэг этгээдийг илрүүлсэн.

Хэргийг тодруулахад, Баянгол дүүргийн V хороо, Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах зочид буудалд хар тамхи хэрэглэж байсан бүлэг хүмүүсийг илрүүлэн шалгаж байна.

-Нийт хэдэн хүн байв. Хар тамхи хэрэглэсэн этгээдүүдэд ямар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна вэ?
-25-31 насны 12 иргэн байсан. Тэдгээрт Эрүүгийн хуулийн 192.2 дахь зүйл ангиар хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байна.

-Хар тамхины ямар төрөл зүйлийг хэрэглэж байсан юм бэ?
-ICE буюу мөс, канабис хэлбэрийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хураан авсан. Шинжилгээгээр залуусыг хар тамхи хэрэглэсэн гэх дүгнэлт гарсан.

-Он гарсаар хар тамхитай холбоотой хэчнээн хэрэг гарсан бэ?
-Он гарсаар цагдаагийн байгууллагад хар тамхитай холбоотой 20 гаруй хэрэг бүртгэсэн. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагаа хийж байна.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: