sonin.mn

ГССҮТ-д энэ сарын 17-нд гурван настай хүүхэд түлэгдэж ирээд шархаа даалгүй нас барсан байна. Мэдээллийг цагдаагийн байгууллага энэ сарын 19-нд шалгахад гурван настай хүүхэд тогоотой буцалсан усанд унаж, түлэгдэн нас барсан байжээ.

Эцэг эхчүүдийн хайхрамжгүй, бол­гоомжгүй байдлаас үүдэж гуравхан настай бяцхан хүүхэд амь насаа алджээ. Албаныхны хэлж буйгаар манайхны сонор сэрэмжгүй байдал жилээс жилд нэмэгдэж байгаа аж.

Эх сурвалж: