“Эмч нарын хийсэн алдаа өвчтөнтэйгээ хамт авслагддаг” гэдэг аксиом бий. Тэгвэл сүүлийн үед цагдаа нартай хамаатай ийм аксиомууд дэндүү олон болчихжээ. “Цагдаагийн хийсэн гэмт хэрэг бусдад тохогдоод дуусдаг”, “Нохойтой тэрсэлдвэл хормойгүй, цагдаатай тэрсэлдвэл ажилгүй” гэх маягаар үргэлжилнэ.
Цагдаатай холбоотой “Миний цагдаа намайг хамгаална” гэх мэт эерэг үгс байдаг л даа. Гэхдээ сүүлийн үед сөрөг үгс илт давамгайлах болов. Ийм сөрөг үгний цаана хүмүүсийн амьдрал, нус нулимс, өнчрөл хагацал байдаг учраас үүнд анхаарал хандуулахгүй байхын аргагүй юм. Шүүгч нар хүний амьдралыг шийддэг гэдэг, тэгвэл яг нарийндаа хүний амьдралыг шүүгч биш, хэрэг бүртгэгч, цагдаа нар шийдээд байгаа юм биш үү.
Уншигчид санаж байгаа байх, 2000-аад оноос хойш манайд нэг гаж үзэгдэл газар авсан. Тэр бол ажилчид нь санаандаа нийцээгүй удирдлагынхаа эсрэг босч, ажил хаядаг явдал. Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход эсэргүүцсээр байгаад буулгасан жишээ хамгийн том нь.
Үүнээс хойш “ингэж болдог юм байна” гэж бодсон уу, төрийн албан хаагчид удирдлагтайгаа хийх тэмцэлд шуударсан билээ. Асрах газрын дарга өөрчлөгдчихөөд хүмүүжигч хүүхдүүдээрээ “Аавыг минь битгий ажлаас халаач дээ” гэж хэлүүлж уйлуулаад бичлэгийг нь телевизэд аваачиж өгч байсан ч түүх байдаг.
Гэхдээ л өнөөдрийнх шиг эмч нар нь өвчтөнөө “заяа нь мэдэг” гэж орхиод ажил хаяж, цагдаа нар сайдынхаа эсрэг бослого гаргаж байгаагүй. Сайндаа л бичиг сачиг барьж гүйдэг, яалт ч үгүй дээд газрын шийдвэр учраас тэгсхийгээд чимээгүй болдог байсан. Харин одоо эрх ашгийг нь хөндөөд ирэхээр бусдыг хохироосон ч хамаагүй гэж үздэг, дэндүү увайгүй болж хувирчээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, цагдаагийн албан тушаалтнуудын зөрчилдөөн үүний тод жишээ. Гэхдээ энэ хэргийн тухай биш, энэ хэрэг иргэдэд ямар дохиог өгөв гэдэг талаас илүү хөндөе. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж үг бий. Хууль зүйн сайдтай холбоотой хэрэг иргэдэд айдас үлдээсэн байна. Бүр тодруулбал, “Салбарынхаа сайдыг ингэж чадаж байгаа юм чинь, энгийн биднийг яаж ч чадах юм байна” гэдэг айдас.
Анх Х.Тэмүүжин сайдыг “Цагдаагийн байгууллага бол үйлчилгээний байгууллага” гэж хэлэхэд гайхсан хүн олон байсан. Магадгүй, энэ гайхалт л Монголын цагдаа иргэндээ үйлчилж чадахгүй байна аа гэдгийн хамгийн эхний илэрхийлэл. Гэтэл энэ үнэнийг засахыг чармайсных нь төлөө салбарын сайдтайгаа зөрөлдөж байна гэдэг нь өөрөө гажуудал.
Монголчууд аливаа зүйлд хэлбэр талаас нь илүү хандаад байгаад харамсдаг юм. Хууль, эрхзүйн талаасаа Монгол бол дэлхийд байхгүй хүнлэг, энэрэнгүй, хууль дүрмээ дээдэлсэн орон шүү дээ.
Манай хуулийг судалсан ямар ч хөгжингүй орны иргэн гайгүй иргэншсэн хуультай байна шүү дээ л гэж хэлнэ. Гэвч амьдрал дээр, өрөөр хэлбэл агуулга нь өөр болчихдогт эмгэнэл нь оршино. Бидний нүдэнд хамгийн ил байгаа хот төлөвлөлтийн тухайд гэхэд л хууль журмандаа “А”, “Б” гээд бүсчлээд атаархмаар сайхан зааж өгсөн байдаг юм. Гэвч орон сууцны барилгаас 20 хүрэхгүй метр зайд баригдсан бензин колонк нийслэлд хэд байгаа билээ дээ. Цагдаагийн албаны тухай хууль ч энд хамаатай.
Гадны улс оронд иргэн нь цагдаагаасаа “Та бичиг баримтаа шалгуулчихаад шаардлага тавина уу” гэж хэлэх эрхтэй, эрхээ эдэлж ч байдаг. Харин манайд бол ингэж хэлснийхээ төлөө цагдаагийн заналхийлэлд өртдөг. Тухайн иргэн эдлэх ёстой эрхээ эдлэхийг хүссэнийхээ төлөө цагдаагийн дарамтанд ордог. “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п… вэ” хэмээн хараан зүхэж, эрүүдэн тамалж байгаа бичлэг интернэтээр цацагдсаныг олж үзээгүй хүн ховор биз. Энэ бол цагдаагийн үнэн дүр төрх. Цагдаа нэр зүүгсдийг ингэж оодроход нэг талаар иргэдийн хууль эрхзүйн мэдлэггүй байдал нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ хамгийн гол шалтгаан нь цагдаад хэтэрхий их эрх мэдэл олгож, түүнийгээ хуулиар баталгаажуулж өгсөн байдагт оршино. Зөрчил гаргасан иргэнд хариуцлага ногдуулахдаа шийтгэлийг хэтэрхий хол ялгаатай тогтоож өгсөн байдаг жишээг энд дурьдаж болж байна. “Торгох буюу баривчлах ял шийтгэнэ” гэдэг заалт бол цагдааг хэтэрхий дөвийлгөсөн заалт. Цагдаа зөрчил гаргасан иргэнийг торгосон ч болно, хорьсон ч болно.
Хэрвээ цагдаатай аятайхан харьцахгүй бол шүүхэд шилжүүлж орхино. Тэнд илүү харгис хууль үйлчилж, илүү их эрх мэдэлтэй шүүгч хэмээх “мангаа” зогсож байдаг. Нэг жишээ авья. Эрүүгийн хуулийн 98.2-т “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гурван сар хорих, эсхүл таван жил хорих ял шийтгэх нь шүүгчийн мэдлийн асуудал болж хувирч байгаа биз. Ийм байхад хэн ч “аятайхан” байж байгаад бага ял сонсохыг бодно. Цагдаа шалгасан бүх хэргээ шүүхэд шилжүүлдэг болгоод, дээрээс нь Эрүүгийн хуулийн хэтэрхий бүдүүн тойм байдлыг үгүй болгож чадвал бүх зүйл хуулийн дагуу шийдэгдээд явах боломж арай л ихэснэ гэж санагдана.
Монголд л байдаг бас нэг гажуудал цагдаатай холбогдоно. Тэр бол өнөөгийн төрийн байгууллагуудын нийтлэг дүр төрхийг харуулж байгаа “Хаанаасаа хаалгач нь” гэдэг үгийг хэрэгжүүлдэг байдал. Сайд, дарга нарынхаа өгсөн үүргийг биелүүлдэггүй, эсвэл огт ойлгодоггүй нөхдүүд цагдаа дэндүү олон. Дээр жишээ татсан “Хуулиа уншиж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан иргэнийг зодсон цагдаа бол энэ нөхдүүдийн нэг төлөөлөгч нь.
Ийм нөхдүүд нь голцуу ахлагч нар байх бөгөөд байнга ийм зөрчил гаргаж, дарга нарынхаа чихийг халууцуулан “Мянган үхрийн эвэр доргиож” байдаг юм. Дарга нарын байсхийгээд л “шахах” “Үзлэгт хэрэгтэй” элдэв шалдав зүйлсийг дуугүйхэн шиг худалдаж авчихаад, мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа шударга цагдаа нар ч олон байгааг хэлэх нь зүйтэй байх.
Цагдаа, ер нь л төрийн байгууллагынхны гаргасан зөрчил хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байж л зохих журмын дагуу шийдэгддэг бас нэг гаж үзэгдэл манайхаас өөр оронд байдаггүй байх. “Цагдаа намайг хохироолоо” гэсэн гомдол байсхийгээд л ороод ирнэ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийм асуудалд нэг талын байр суурийг илэрхийлж болдоггүй. Гэвч яах аргагүй хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрлэсэн хэргүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, гарсны дараа шийдвэр өөрчлөгдсөн явдал гарсаар байгаа нь үнэн билээ.
Б.Болор
Сэтгэгдэл0
ХҮМҮҮС ТЭМҮҮЖИНГИЙН ҮЕД ЦАГДАА МУУДЛАА Л ГЭХ ЮМ ҮНЭНДЭЭ НЯМДОРЖ САЙДЫН ҮЕЭС Л ХУРАНДАА НАР НЬ ДИЙЛДЭХЭЭ БОЛЬСОН. ЦАГДААД ДАНДАА БОЛОВСРОЛ МУУТАЙ ЭТГЭЭДҮҮД ОРДОГ ГЭХЭД ХИЛСДЭХГҮЙ. МИНИЙ МЭДЭХ 2-3 ЗАЛУУ 10 ЖИЛЭЭ ЯАЯ ГЭЖ ТӨГССӨН НӨХДҮҮД ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОРЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО ЦАГДААД ОРСОН. ЦАГДАА ӨӨРӨӨ ИХ БҮДҮҮЛЭГ, ХАРГИС. ЦАГДААГИЙН НЭР ХҮНД УНАСАН ГОЛ ШАЛТГААН БОЛ ЦАГДАА НАР ӨӨРСДӨӨС НЬ БОЛСОН. АРГА БАРИЛ НЬ АЛЬ СОЦ ҮЕИЙНХЭЭРЭЭ. ДАНДАА МЭДҮҮЛЭГ, БАЙЦААЛТААР ХЭРЭГ ИЛРҮҮЛНЭ ТЭГЭЭД ЭРҮҮДНЭ, ТАМЛАНА, АЙЛГАН СҮРДҮҮЛНЭ. САЛБАРЫН САЙДАА ДАРАМТАЛЖ ЧАДАЖ БАЙГАА НӨХДҮҮД ЖИРИЙН МАНЬ МЭТИЙН ЗҮГЭЭР Л ЯЛАА ШИГ ҮЗНЭ БИЗ ДЭЭ. ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДИЙГ ХЭТ ДӨВИЙЛГӨЖ ДАНДАА БҮЛЭГ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БОЛГОЖ ЗАРЛАХ ДУРТАЙ ИНГЭСНЭЭРЭЭ АЛБАН ТУШААЛ, ЦАЛИН НЭМЭГДЭНЭ ГЭЖ ҮЗДЭГ. ЕР НЬ 90 ОНООС ӨМНӨ ЦАГДАА НАРЫГ ИХ ХҮНДЭЛДЭГ БАЙЛАА ОДОО БОЛ ЦАГДАА ЦАГИЙН НАЙЗ, ЭРИЙН МУУ ЦАГДАА, ЦАГДАА ХЭЛМЭГДҮҮЛДЭГ, СУЛ ДОРОЙД АРСЛАН БАР МЭТ ХАРГИС АТЛАА АЛБАН ТУШААЛТАН ЭРХ МЭДЭЛТЭНД ЭРХ МУУЖГАЙ МЭТ ХАНДДАГ Ш ДЭЭ. ЭНЭ ОЛОН ГУНШИН, НЭРШЛИЙГ ХАРАХАД ЦАГДАА ҮНЭХЭЭР НЭР ХҮНДГҮЙ БОЛЖЭЭ ГЭДГИЙГ ХАРЖ БОЛНО.
Манай цагдаа хэдэн жилийн өмнө хятадын тагнуул Ц.Нямдоржийг хамгаалдаг байсан. Одоо хар тамхичин Тэмүүжин, хутгачин Номтойбаярыг хамгаалдаг болсон. Бас шудрага үнэний төлөө жагсагчдыг тушаал биелүүлсэн нэрээр дарамталж эх орноо худалдагсдад үйлчилдэг .
Би Монголын цагдааг үзэн яддаг. Намайг хохироосон новшийг илт өмөөрч улмаар үгсэн хуйвалдаж доромжилж нэмж хохироосон. мууг үзэх байлгүй дээ. Өвөөг тамлаж байсан До яамны түшмэл элгээрээ бөөлжөөд чад болсон гэдэг.
Minii tsagdaa minii Mongolchuudiig bish umhii hyataduudiig hamgaaldag bolson.Salbariin saidiig men dariu ogtsoruulj archaagui ali ch ulsad baidaggui urvagch uildelee taslan zogsooysgoo.Mongol hunii tatvariin munguur tsalinjaad Mongol hunii esreg gemt uildel hiihee zogsoohiig shaardaj bna.
Олон дотор сайн муу аль аль нь л байгаа. Ер нь бол ард олны итгэл даахгүй болоод байгаа нь үнэн. Энэ байгууллагад ажиллаж байгаа үнэнч шударга, хууль хэрэгжүүлж ажиллаж чадвартай тэр хэсэг л өөрийн дотор байгаа энэ хорт хавдараа өөрсдөө авч хаяж эмчилж байж л өөрсдийн эрх ашгаа хамгаалах байх даа. Миний хувьд цагдаагийн байгууллага, ажилтнуудад итгэдэггүй.
ХӨӨРХИЙ ЭДНИЙ ХУВЦАСЫГ СОЛЬЖ ӨГӨӨЧ дэндүү муухай юм цАГДААГҮЙ БОЛ ҮХЭР мОНГОЛУУД ГАНЦ УУЛЗВАРЧ НЭВТЭРЧ ЧАДАХГҮЙ МӨӨРӨӨД МӨРГӨЛДӨӨД БАЙДАГ АА БҮҮ МАРТ Цагдаад ямар буруу байхав Нохойд барьдаг мод юм чинь Нохойд уруулах гээд байгаа новш өөрөө буруутай
цагдаагийн хувцасыг сольж өөрчлөх шаардлагүй чи хэргэлж байгаа биш,чи хууль тогтолоо хэрэгжүүл юм болгонд цагдаа оролцодог байсан одоо болсон шүү дээ
1990 он бидэнд эрх чөлөө өгсөн. Бүр харамгүй эрх чөлөө өгсөн. Хэн юу ч хийж болно.. Мөнгөтэй бол хэн ч юу ч дарж гарч болно гэдэг үзлийг энэ оноос л эхлэн хүн бүрд суулгасан. Үүнийгээ бид ардчилал гэж үздэг. Үүний эсрэг үнэн хэлсэн хүн бүрийг дарах зорилгоор цагдаагийн хэрэгжүүлдэг бүх хуулийг бүр сүүлд нь улс төрийн хүчний мэдэлд цагдааг өгсөн. Та бүхэн хуулийг нь үзээрэй.Банкнаас мөн аваад өгөхгүй луу унждаг хүмүүсийг хорих ял эдэлдэг байсан заалтыг эрүүгийн хуулиас авсаны дараагаар маш олон банк дампуурч одооний дээгүүр баячууд төрсөнийг хүн бүр л мэдэж байгаа. Тэд нар найдваргүй зээл нэрээр татварын олон сая төгрөг зувчуулсаны хүчинд одоо улс төрд орсон байгаа шүү дээ.Мөрдөн байцаагч нь шүүхэд шууд хэрэгээ танилцуулаад прокурор нь яллах талыг нь өмгөөлөгч нь өмгөөлөх талыг нь гарган хэлэлцээд шүүгч шийдвэрээ гаргадаг больё гэж олон хуульч саналаа өгөөд шийдээгүй нь ийм болгосон.Цагдаа л гэх юм. Тэд эрүүгийн хэрэг,өргөдөл дээр ямар ч шийдвэр гаргадаггүй шүү дээ. Цагдааг цаанаас нь прокурор хяналт нэрээр байнга дарамтлаж байдаг гэдгийг жирийн иргэд мэдэхгүй. Уг нь үндсэн хуулиар бол болохгүй боловч хэргийг яаж бүрдүүлэхийг хэнд нь ашигтайгаар шийдвэрлэх материал олохыг прокурор л хяналт нэрээр зааж байдаг юм шүү дээ.Цагдааг сайхан болгоё гэвэл улс төрөөс ангид байлгах боломжыг олгох хэрэгтэй. Одоо Нийслэлийн цагдаагийн даргыг сонгон шалгаруулна гэв үү? Бат үүл томилсон даргаа өрөөндөө дуудаад- Манай эсрэг намын тэрнийг шалга. Шалгахгүй бол ажлаа өг гэх эрхийг нь нээгээд өгчихлөө л дөө.Нэг талаараа сонгон шалгаруулж иргэдийн санал авч байгаа мэт харагдавч яаж ногоон уутны санал асуулга авлаа түүн шиг л өөрт нь таалагдсан улс төрч өө цагдаагийн даргаар тавих эхлэл нь энэ боллоо. Одоо орон нутаг болгон хот болохоор хуулиа оруулж байгаа сурагтай. Тэгвэл бүх аймгийн цагдаагийн даргыг аль гарсан нам нь улс төрийн байгууллага болгож эсрэг талаа шалгаж байх их ажил өрнөх болох нээ. Өөрөөр хэлбэл улс төрчдийн хонзонгоо авах байгууллага нь Цагдаа боллоо гэсэн үг юм уу даа.2000 оноос хойш л цагдаад хүнээ оруулах сонирхол улс төрч бүрд байж эхэлсэн юм.Тэр үед тэнцэхгүй гэж нүүр бардам хэлж чадах эрх нь Цагдаад байсан юм. Гэтэл одоо тэгж чадах хүнгүй болсон бөгөөд дүүрэн албан тушаалын төлөө дайн болж байгаа бололтой.Цагдаа асар их мэдээлэлийн орон зай болж байсан одоо ч хэвээрээ учраас улс төрчдийн анхаарлыг татдаг. Би цагдаа байсан.Дотор нь орж буцлаж байсаны хувьд бүгдийг нь биш гэхнээ ихэнхийг нь мэднэ.Цаашдаа ч анхаарч байх болно.Цагдаагийн амьдарлыг цагдаа байсан хүнээс өөр хэн ч ойлгодоггүй. Тэр бүү хэл гэр бүл ч ойлгодоггүй билээ.