sonin.mn

Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн прокурорын газрын харьяа хяналтад байгаа хорих ангиудад “Ялтнаас хорих ангийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт”-ийн байдлыг шалгажээ.

Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар хорих ангид ял эдэлж буй нийт 2327 ялтнаас 2437 өргөдөл, гомдол, хүсэлтийг хорих ангийн захиргаа нь хүлээн авч шийдвэрлэсэн ба ялтнуудаас гаргасан өр­гөдөл, гомдол, хүсэлтийн 1840-ийг нь хорих ангиудын өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудлаар, 35 өргөдөл, гомдлыг про­ку­ро­рын байгууллагад хан­даж, 562 өргөдөл, гом­дол хүсэлтийг бусад байгуул­лагуудад хандаж гаргажээ.

Шалгалтаар нийт хорих ангийн захиргаа ялтнаас амаар гаргасан өргөдөл, гом­дол, хүсэлтийг хүлээж авах­даа зохих бүртгэл судал­гаанд хамруулж улмаар тэмдэглэл үйлдэж тухайн ялтнаар гарын үсэг зуруулж авдаггүй гэх зэрэг зөрчил илэрчээ.

Эх сурвалж: