Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгийн хэлтсээс энэ сарын 8-нд цогцос алга болсон хэрэг гарчээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн иргэн Г сураггүй алга болоод байсныг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн цогцсыг олж, гэрийнхэнд нь таниулснаар шүүх эмнэлэгт шилжүүлсэн байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Г-г архины хордлогонд орж нас барсан болохыг тогтоосон бөгөөд өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт ар гэрийнхэн нь талийгаачийг оршуулахаар шүүх эмнэлэгт очжээ.
Гэтэл шүүх эмнэлгийн хэлтсийн ажилтнууд нь цогцос муудаж үнэр ороод танигдахааргүй болсон гээд харуулаагүй байна. Харин талийгаачийн ар гэрийнхэн гарыг хараад Г-ын цогцос биш гэдгийг мэджээ.
Ингээд Хуульзүйн яамнаас дарга нар ирж цогцос хайх шуурхай хэсэг гарган цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Энэ хэргийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал З.Гантулгаас тодрууллаа.
-Танай Шүүхийн шинжилгээний төвийн харьяа шүүх эмнэлгийн хэлтсээс цогцос алга болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа энэ мэдээлэл бол бодит үнэн мэдээлэл. Гэхдээ цогцос алга болсон зүйл байхгүй. Харин цогцоснууд хоорондоо солигдсон хэрэг гарсан.
Энэ асуудал өнгөрсөн сарын 10-ны өдөр гарсан. Манай Шүүх шинжилгээний хэлтсийн цогцос хадгалах газарт яг тэр өдөр хоёр цогцос ирсэн байдаг. Нэг нь гэртээ нас барсан, нөгөөдөх нь Хан-Уул дүүргээс харилцах эзэнгүй нэр, хаяг тодорхойгүй гэж ирсэн байсан.
Тухайн үедээ хоёуланг нь задлан шинжилгээнд оруулж, нэгнийх нь оршуулга наймдугаар сарын 13-нд явагдсан. Нөгөөх нь сүүлд эзэнгүй гэдгээр оршуулагдсан. Ингээд манай хариуцаж байсан ажилчин, алба хаагчдын буруугаас болж солигдсон хэрэг гарсан.
Сүүлд энэ сарын 8-ны едер цогцос солигдсон байна гэх гомдлыг ар гэрийнхэн бидэнд гаргаж ирснээр цогцос солигдсоныг мэдсэн. Ингээд ямар байдлаар солигдсон байж болох вэ гэдэг тал дээр бид ажлын хэсэг байгуулаад, Хуульзүйн яам руу мэдэгдсэн.
Мөн цагдаагийн байгууллага болон манай Дотоод хяналт шалгалтын тасгаас холбогдох шалгалтууд явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэн нь хүмүүсийнхээ цогцосыг авч, ном журмынхаа дагуу оршуулсан.
-Цогцос солигдоод нэг цогцос нь бүр оршуулагдсаны дараа энэ бүхэн илэрч байгаа юм уу?
-Тэгсэн. Манайхаас Цагдаагийн байгууллагатай хамтраад ном журмынхаа дагуу прокурорын хяналт дор бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод экскомац буюу булш эргэж шинжилдэг ажиллагаа хийх замаар цогцосыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.
-361 гарамаас нэг цогцосыг олж ирсэн гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр тэнд оршуулсан байсан юм уу?
-361 гарамд байрладаг оршуулгын газарт оршуулсан байсан юм билээ. Тэндээс л цогцосыг гаргаж ар гэрийнхэнд нь өгснөөр солиог нь гаргасан.
-Танай ажилчны хариуцлагагүй байдлаас болж энэ асуудал гарчихлаа. Ямар харицлага тооцох юм?
-Энэ асуудал бүр манайхаас халиад цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгэхээр урьдчилаад ийм тийм хариуцлагыг ногдуулна гэж хэлж чадахгүй. Байгууллагын хэмжээнд захиргааны хариуцлага хүлээлгэж, албанаас халах, сануулах, цалингийн хувиар торгох гэх мэт арга хэмжээнүүд авна.
Мөн манай Дотоод аюулгүй байдлынхан гэсэн ч албаны шалгалтаа явуулж байна. Хуульзүйн яамнаас ч бас шалгалт хийж байгаа. Тиймээс асуудлыг нэг мөр болтол үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид шалгалт дууссаны дараа нэгдсэн мэдээлэл хийх болно.
-Хэд орчим насны хүмүүсийн цогцос солигдсон юм бэ?
-Хоёулаа 60 орчим настай хүний цогцос байсан.
-Ер нь танай шүүх шинжилгээний хүрээлэнд өдөртөө хэдэн цогцос ирдэг вэ. Солигдох хэмжээний их байдаг юм уу?
-Долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт манайхаас цогцос гаргадаг. Тэгээд олон цогцос гаргадаг болохоор л ийм асуудал үүсчихлээ. Бид байгууллагын цэвэр хариуцлагагүй байдлаас болсон алдаа гэдгийг бүрэн хүлээж байна.
-Ар гэрийнхэн нь гомдол гаргасан уу?
-Ар гэрийнхэнтэй нь уулзаад, уучлалт гуйсан. Оршуулах үйл явцад нь туслалцаа дэмжлэг үзүүлсэн.
-Цаашид ийм алдаа гарахгүй гэх баталгаа байна уу?
-Цаашид ийм асуудал гаргахгүй байх талаар ажпын хэсэг байгуулан ажиллаж байна. Цогцос хадгалдаг өрөөнүүдийг бүгдийг нь камертай болгох, хяналтын системийг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байна.
-Одоо камергүй байгаа гэж үү?
-Өрөөнүүдийг нийтэд хянадаг нэг л камертай байгаа. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй байхын тулд бүх өрөөгөө камержуулахаар төлөвлөж байна.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
… Ардчилалын баг зүүсэн бус Ардчилалын бодит үнэн төрх , түүний боловсорсон үр жимс нь Ардчилсан хужаа Ц Элбэгдорж , ерөнхий хулгайч Н Алтанхуяг , хууль бус УИХ ын хууль бус дарга З Энхболд тэргүүтэй арчилсан хужаа луйварчид урвагчид мөн бөгөөд Ардчилалын амин сүнс нь Бүтээх бус бусниулах , хууран мэхлэх, худал хэлэх , хулгайлах , дээрэмдэх , гүтгэх , урвах гэсэн ерөнхий зан төлөвөөр илэрдэг . Тиймээс ч Монголчууд эртнээс нааш нэг толгойтой хүнээс гажууд гар хөл, үс хумс нь толгой нь болж засаг захиргаагүй дураараа дургиж дун чөмгөөрөө амьдрах хүсэлтэй түрийний бөөс толгойд гарсан өнөөгийн ардчилсан нийгмийн мөн чанарыг Арван таван толгойтой мангасаар төлөөлүүлэн нэрлэдэг байсан. ...
Ene Zorig geed buh medeenii dor huulj taviad Baigaa Nambariin Enkhbayar shar Hadnii galzuu boljee
manguu mini kamerjuulah bish hariutslagajuulah ooroor helbel ajilaa jinhene esoor hiideg boloh heregtei
za surteishdee chi,buruugaa huleej bna,manai baiguulgiin buruu gej bna,buruugaa huleedgui guriideg humuus bnashdee!hariutslagtai bas,shuluuhan l helsen bna,cham shig humn muulah dontonguud ihessen bnalee shuu!
Amid huntei haritsaj bgaa bish dee iim yum tohioldoj bno shuu dee hun bur l aldaa gargadag
mongold bolnoo tee. Busad ornuud oor huulitai za tenegee
chi ooroo teneg,gol ni aldaa buruugaa oilgono gedeg saijirahiin neg heseg
huurhiidee ar geriinhend n'amargui baigaadaa, ajliin hariutslaga gej um daanch algadaa, hugjil gedeg bidnii hajuugaar duu ayalan ungurch baina daa,
endees neg um harahad hariutslaga gedeg um Mongold bhgui bolson bna, iim uls oron bh gej.
Bas l onooh Zorig
Zorig geech nohor bur ardchilaliin ulaan daisan yumaa daa
Dajgyi l zaluu yum. Buruugaa Hun ruu chihsengyi. Bas l neg hunii chanar shuu. Manai darga nar yadag bilee barag l hari garagiinhan buruutai uhaanii yum shaadag biz dee