“Хүний жаахан охиныг цагдаа дайрчээ” гэсэн мэдээлэл олныг цочроов. Аймшигтай мэдээ. Замын голд хэвтэх амьгүй болсон охины зургийг хараад нулимс унагаахгүй байж чадсангүй.
Охиныг бүтээсэн цагаан даавууных нь завсраар дүрэмт хувцасных нь булан цухуйж, үүрч явсан цүнх нь эзнээсээ холгүйхэн шидэгджээ. Хажууд нь осол гаргасан цагдаагийн алаг машин харагдана. Зурагчны дуранд буусан энэ эмгэнэлт байдал бодлоос салдаггүй. Эвий дээ тэр жаахан охин, хөөрхийдөө тэр ээж, аав.
Газар дээр нь байгаагүй, хөндлөнгийн надад хэцүү байхад амьнаасаа илүү хайрлан тээж төрүүлчихээд өсгөсөн ээжийнх нь элэг зүрх яаж эмтэрч байсныг төсөөлж ч чадахгүй нь.
Хэдхэн минутын өмнө дүрэмт хувцсаа өмсөн, цүнхээ үүрч гарсан охин нь иргэдээ хамгаалахаар тангараг өргөсөн цагдаагийн ажилтанд дайруулан энэ хорвоог орхино гэж тэр ээж яахан мэдэх билээ. Мэддэгсэн бол охиноо тэврээд гэрт нь үлдээх байсан нь лавтай. Харамсаад баршгүй.
Өнөөх гайт цагдаа ажил сургууль цуглах ид ачааллын үед дуут дохиогоо хангинуулан, урсгал сөрж давхихдаа хөөрхий охиныг дайрсан байх юм. Аав, ээжүүд үр хүүхдэдээ зам хөндлөн гарахдаа тухайн урсгалын машинаа харж байхыг захидаг. Тиймээс ч охин урсгал сөрөн давхиж ирсэн машины тухай бодоогүй нь лавтай.
Цагдаагийн машин хаа явсан газраа дуут дохиогоо ажиллуулан, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж урсгал сөрж яваа нь харагддаг. Хувийн хувьсгалын ажил ялгаагүй ийнхүү авирлах нь хэрээс хэтрээд байсныг энэ аймшигт осол харуулж байх шиг.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дотоод журамд яаралтай хэрэг гарсан үед дохио асааж, урсгал сөрж явна гэж заасан байдаг аж. Мөн “Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж яваа шуурхай ажлын болон тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг мөрдлөг болгоно” гэж Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын 4.2-т байна.
Тэгэхээр 12 настай охины аминд хүрсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу Хөтөл тосгоны Цагдаагийн тасгийн машин Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явсан нь тодорхой байна. Хууль дүрэм сахин биелүүлэгч цагдаа нар өөрсдөө хууль дүрмээ биелүүлэхгүй байж иргэдээс дүрэм биелүүлэхийг шаардах нь ичгэвтэр.
Хамгийн харамсалтай нь төрийн хувцас өмсч, түмний төлөө ажиллах ёстой цагдаа нарын хийсэн хэрэг үүгээр зогсохгүйг хэдхэн баримтаар хүргэе.
Баримт 1
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн газар нутаг Офицеруудын ордноос Цайз руу эргэдэг замд эрэгтэй хүн мөргүүлсэн зам тээврийн осол гарчээ. Хурдтай явсан машинд гурван цагдаагийн ажилтан байжээ. Ослын дараа хэргийн газар дээр түргэн тусламжийн машин ирж гэмтсэн эрэгтэйг авч явсан байна.
Shuurhai.mn
Баримт 2
2013 есдүгээр сард Дарь-Эхийн Ганц худгийн автобусны буудал дээр Замын цагдаагийн газрын хамгаалалтын тусгай тасгийн цагдаа н.Түмэн-Өлзий, н.Батдэлгэр нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, хоёр хүнийг дайрсан хэрэг гарчээ.14-10 улсын дугаартай автомашин жолоодож явсан дээрх хоёр албан хаагчийн дайрсан хоёр хүний нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Bataar.mn
2014 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойших долоо хоногт 102 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 25 хүүхэд гэмтэж, хоёр хүүхэд амь насаа алдсан гэсэн аймшигтай тоо баримт байна. Урсгал сөрж давхин 12-хон настай охины амийг бүрэлгэсэн хэргийг нэмбэл сүүлийн аравхан хоногт гурван хүүхэд эцэг эхээсээ хагацаж, элгэн саднаа уйлуулсаар хорвоог орхиж.
Хүний амь гэдэг ямар ч эрх мэдэл албан тушаалтны өмнө үнэ цэнэтэй байх ёстой. Төрийн хувцас өмсчихөөд хууль дүрмээ уландаа гишгин онгирч явдаг цагдаа нарын ёс зүйг дээшлүүлэхгүй бол хэдэн ч хүн алтан амиа алдаж мэдэх болжээ.
Х.Монголхатан
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
tsagdaa nar mundag bainaa,uursdiinh in ur huuhdees yalgarah yumgui jiriin neg byatshan ohiniig dairaad l garch baina,aya yaya,margaash henii amiig avj odoh gej baigaa bol ene tsagdaa nar.
gants tsagdaa nar bish sh tee. Yer ni mongoliin tor yalzarchihsan. Barilgiin tomor neg zaluugiin tolgoin deer unaad turgen tuslamj uzuulehgui tarvalzuulsaar baigaad amidaar ni alaa biz dee. Hun dairah yu ch bish baina ene mongold. Gartsaar garaad l dairuulaad uhej baina. Neeree mongold amid yavah batalgaa alga. Dairuulsan hunii hohi boljee.
muusain huvtsasnii golnuud ard tumnees mungu saaj amidardag baisnaa odoo bur alj ehelj bainaa! tsagdaad uursud ni uilchildeg huuli gej baina uu!
tedend tiim erh baihgui adilhan arga hemjee avah heregtei!!!!!
Муусайн юмнууд юу ч болоогүй байхад худлаа дохигоо хангинуулж давхиж явдаг энэ лаларын алуурчин цагдааг цаазаар авсан ч багадана. Муу лагайнууд ардуудаас мөнгө сааж амьдардаг ш дээ. Цагдаа хамгаалах биш алах нь
Muu dawarsan tsagdaa sogtuu l bsan baij taaraa. hairan huuhed
Дээд гэмтэн насанд хүрээгүй охины хормой оролддог сайд нь суудлаа олоогүй байхад согтуу цагдаа нар замаа олохгүйшдээ.Сүүлийн үед цагдаа хамгаалахгүй болсон болхоор цугтаадаг болоод байх шиг.Төрийн нүүр царайч шорооноос дор болоошивдээ!!"
Unuudur chi bolood baina gej bodoj baigaa.Gehdee chi ali hefiin shiitgelee amssan.Chinii yr hyyhed yr hyyhediin chini hyyhed ,. . . .
Novshnuud uugaa harj yvdag tsagdaa sanaatai novsh ve
Зам тээврийн осол хаана ч хэзээ ч байдаг асуудал. Хамгийн гол нь долоо хоногт зам тээврийн ослоор 2-оос дээш хүн нас барж байхад ганц ч үг хэлдэггүй, мэдэдгүй байж Цагдаагийн алба хаагч хүнд санамсаргүй зам тээврийн осол гаргаж 12 настай хүүүхдийн амь насыг хохироосон нь буруутай ч арай ингэж хэлж болохгүй. Та "Цагдаагийн нийгэмд амьдраад үзнэ" гэж бодоод төсөөлдөө
Зам тээврийн хамгийн их осол Нийслэлд их гарч олон хүний амь нас хохироод байхад дээд дарга нартай нь хариуцлага тооцох хэрэгтэй шдээ. Ялангуяа Нийслэлийн Замын Цагдаагийн дарга Жаргалсайхан гэгчийг ажлаас нь зайлуулах хэрэгтэй. Зан харьцаа муутай энэ нөхөр хичнээн жил ингэж суудал бөглөж суух юм. Залуучуудаар солих хэрэгтэй.
Зам тээврийн хамгийн их осол Нийслэлд их гарч олон хүний амь нас хохироод байхад дээд дарга нартай нь хариуцлага тооцох хэрэгтэй шдээ. Ялангуяа Нийслэлийн Замын Цагдаагийн дарга Жаргалсайхан гэгчийг ажлаас нь зайлуулах хэрэгтэй. Зан харьцаа муутай энэ нөхөр хичнээн жил ингэж суудал бөглөж суух юм. Залуучуудаар солих хэрэгтэй.
Зам тээврийн хамгийн их осол Нийслэлд их гарч олон хүний амь нас хохироод байхад дээд дарга нартай нь хариуцлага тооцох хэрэгтэй шдээ. Ялангуяа Нийслэлийн Замын Цагдаагийн дарга Жаргалсайхан гэгчийг ажлаас нь зайлуулах хэрэгтэй. Зан харьцаа муутай энэ нөхөр хичнээн жил ингэж суудал бөглөж суух юм. Залуучуудаар солих хэрэгтэй.
Зам тээврийн хамгийн их осол Нийслэлд их гарч олон хүний амь нас хохироод байхад дээд дарга нартай нь хариуцлага тооцох хэрэгтэй шдээ. Ялангуяа Нийслэлийн Замын Цагдаагийн дарга Жаргалсайхан гэгчийг ажлаас нь зайлуулах хэрэгтэй. Зан харьцаа муутай энэ нөхөр хичнээн жил ингэж суудал бөглөж суух юм. Залуучуудаар солих хэрэгтэй.