sonin.mn

Сүүлийн үед Бага­нуурын замд зам тээврийн осол олноор гарах болсон. Ту­хайлбал өнгөрсөн сарын сүүл буюу долоо­дугаар са­рын 29-нд гэхэд л хоёр авто осол гарч байсан. Тэгвэл уржигдар орой 20:10 цагийн үед Багануур дүүр­гийн Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн ноц­той ослоор амиа алдлаа. Энэ хэргээс үүдэн ОБЕГ-ын удирдлагууд талийгаачдын ар гэртэй уулзахаар өчигдөр Багануур дүүргийг зорилоо.

Тодруулбал Улаанбаатар хотод томилолтоор ажил­лаад буцаж явсан тус газрын дөрвөн албан хаагч замын унаанд дайгдан яваад ийнхүү зол­гүй байд­лаар амиа алдсан юм. Тэд­нийг буцах замд буюу Баяндаваа өнгөрөөд явж байхад нь “Ford” маркийн автомашины жолооч хурд хэтрүүлэн давхиж ирээд тэдний сууж явсан “Соната-6” маркийн машиныг хүч­тэй мөргөж, замын хажуу руу онхолдуулжээ.

Осол гаргасан жолооч тухайн үед согтууруулах ундаа хэ­рэглэсэн байсан бөгөөд ганцаараа Улаан­баатар орохоор Багануураас гарсан аж. Одоогоор осол­ гаргасан жолооч дүүр­гийн нэгдсэн эмнэлэгт хэв­тэн эмчлүүлж байгаа бол осолдсон машины жо­лоочийн биеийн байдал тааруу эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тиймээс холбогдох албаны хүмүүс осол юунаас болж гарч байгааг нарийн тогтоож анхааралдаа авах нь зүйн хэрэг байх.

Эх сурвалж: