sonin.mn

Дорнод аймгийн Булган сумын ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч С.Гэрэлмааг хувийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 5.1 жилийн хорих ял оноосон байна.

Тэрбээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2, 23.1, 23.4 дэх заалтуудыг зөрчсөн, хуурамч зээлийн хувийн хэрэг бүрдүүлж нийт 15 хүний нэр дээр 45 сая 700 мянган төгрөгийн зээл гарган авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Уг гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас ЭХ-ийн ТА-ийн 156.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: