sonin.mn
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн долоо хоногт монгол улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал гэрээг үзэглэсэн бөгөөд эдгээрийн дотор ялтан шилжүүлэх гэрээг баталгаажуулж гарын үсэг зурсан юм.
 
Энэхүү гэрээний дагуу эхний ээлжинд 14 хүнээ шилжүүлж авахаар хүсэлт тавьжээ. Харин дараа дараагийн хүмүүс нь хүсэлтээ гаргаж,замын зардлаа шийдсэн тохиолдолд шилжүүлэн авчрах алхамуудыг хийх аж.  
 
Монголын талаас нийт 41 хүн ял эдэлж байгаа юм. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь шилжлүүлэн авах хүсэлтэй байгаа ч хүмүүжигчид тэндээ ял эдлэх сонирхолтой байдаг гэнэ.  Учир нь  ялтнуудын хувьд тэндэхийн шоронг Монголын шоронгоос нөхцөл байдал нь дээр гэж үздэг аж. Мөн зарим хүмүүс нь  богино хугацааны ял авсан байдаг учир суллагдаад тэндээ ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой байдаг гэнэ.
 
Ямартай ч  гэрээ хийгдсэнээс 30 хоногийн дараагаар бодит алхамууд хийгдэнэ. Энэ хугацаанд хүмүүжигчдийн ар гэрийнхэн зардлын мөнгөө бэлдэх хэрэгтэй бөгөөд ялтан  шилжүүлэх  ажлыг Тахарын алба хариуцах юм байна.
 
Эх сурвалж: "New.mn"