sonin.mn
ИНЕГ-ын даргаар ажил­лаж байсан С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохи­цуулалтын ерөнхий мене­жер, газрын даргаар асан Д.Эрдэнэбат, Чин­гис хаан олон улсын нисэх буудлын программ сүлжээний инженер асан М.Батболд нарт холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж, гэм буруутайд тооцон, ял оноожээ. 
 
Тодруулбал энэ сарын 19-20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёр­дугаар шүүхэд болсон эл шүүх хурлаар шүүх бүрэлдэхүүн дараах шийдвэрийг гаргасан байна. 
 
Тодруулбал, шүүгдэгч С.Батмөнхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 150 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6.6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар шийджээ.
 
Мөн шүүгдэгч М.Батболдыг хууль бус эх үүсвэрийг халхавч­лах, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлс­хийхэд тусласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруу­тайд тооцож, 33.400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тогтоосон байна.
 
Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бай­гууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тус тус шийтгэсэн байна.
 
Дээрх нэр бүхий этгээ­дүүдийг “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшиж улсад 1.062.959.200 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан” гэсэн хэрэгт сэжиглэж ийнхүү шүүхээс тэдний гэм буруутайг тогтоон дээрх ялыг оногдуулсан байна. 
 
Эх сурвалж: