sonin.mn
АБAKAН. /Аbakan-news/.Тувагийн Эрзин дүүргийн хоёр иргэнийг ОХУ-ын хилийг хууль бусаар давсан, мал хулгайлсан болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдын амь насанд халдахыг завдсан хэргээр 14 болон 3 жил хорих ял оноосон тухай мэдээллийн «Тува-Онлайн» агентлаг мэдээлжээ.
 
2012 оны арваннэгдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө тэд мориор Орос-Монголын хилийг хууль бусаар даван, нутгийн оршин суугчийн хоёр морийг хулгайлсан байна.
 
Хил зөрчигчдийг буцаж явaхaд нь Монголын хилчид илрүүлжээ. Гэмт хэрэгтнүүдийг баривчлахыг оролдох үед тэд зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн учир хилчид хариу гал нээхээс аргагүйд хүрсэн байна.
 
Буудалцааны үеэр Монголын хил хамгаалах газрын ажилтан сумны шарх авч, хулгайлагдсан хоёр адуу хоёул үхжээ. Харин aдууны хулгайчид Оросын нутаг дэвсгэрт нуугдаж амжсан байна.
 
Мөрдөн байцаагчид тэдний үйлдсэн гэмт хэргийг нотлох хангалттай баримт цуглуулж, малын хулгайчдын нэг нь Монголын хилчинд халдсаныг нотолсон байна. Тува улсын Дээд шүүхээс Эрзин дүүргийн оршин суугчдыг хоёуланг нь буруутай гэж үзжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг