sonin.mn
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих төвд саатуулагдаад гурав хонож байна. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж, улмаар өнгөрсөн сарын 29-нд хорьсон юм.
 
Л.Гансүхийг саатуулагдсаны маргааш өмгөөлөгч Л.Цэндсүрэн нь түүнтэй уулзах гэж очсон ч тэднийг уулзуулаагүй. Энэ асуудлын талаар болон Л.Гансүхийг цагдан хорьсон нь хууль ёсны үйлдэл мөн үү гэдэгт байр сууриа илэрхийлэхээр өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн хурлыг бүрэн эхээр нь хүргэе.