sonin.mn
Хэд хэдэн хэрэгт холбогдон шүүгдэж байгаа “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хэргийг шүүх бүрэлдэхүүн хоёр өдөр авч хэлэлцээд, хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан байна. Мөн Г.Буяндоржийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.
 
Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт сэжиглэж байгаа юм.
 
Мөн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж нэр хүндэд нь халдсан хэрэгт шүүгдэгчээр татаад байсан юм.
 
Я.Баяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг