sonin.mn
НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хөдөөг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор орон нутгийн замд 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.
 
Тус хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч болон хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавьж байгаа аж.
 
Орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байна.  Орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтыг 8 дугаар сарыг дуустал тасралтгүй 24 цагаар хяналт тавьж ажиллах юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг