sonin.mn
Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Нийслэлийн Налайх дүүрэгт иргэн Э-г зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт  шүүхээс 25 жилийн ял оноолоо.
 
Уг хэргийг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид дээр болж,  шүүгдэгч А.Мэндбаярын өмгөөлөгчид А.Мэндбаярт үүсгээд байгаа онц хэрцгий аргаар гэх зүйл ангийг хасч өгөхийг хүсч байгаагаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан ч үүнийг нь хүлээж аваагүй ажээ.
 
Я.Баяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг