sonin.mn

П.Б гэгч нь энэ оны 03-р сарын 15-ны өглөө согтуугаар өөрийн төрсөн эх Р.О-г зодож бие махбодид нь олон тооны гэмтэл учруулан, харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн сард шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг Сум дундын 14 дүгээр шүүхэд шүүж, П.Б-г бусдыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэмээн үзэж, түүнд 15 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг