sonin.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид дээрмийн бүлгийг илрүүлэн, баривчилжээ. 2012 оноос хойш нийслэлийн  Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрмийн хэргүүдийн эзэн холбогдогч нь ийн тодорхой болжээ.

Уг бүлэгт 1988-1995 онд төрсөн таван залуу байгаа бөгөөд 2012 оны 4 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сарын хооронд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр шөнийн цагаар явж, биеэ хамгаалах чадваргүй, ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг бүлэглэн зодож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, нийт 25 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэн авсныг нь цагдаагийн байгууллагаас тогтоон, шалгаж байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг