sonin.mn

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, "Говь" ХХК-ий урд авто зам дээр зам тээврийн том осол  гарч, хүний амь эрсэдсэн хэрэг өнөөдөр өглөө гарлаа.

Тодруулбал, “Маrк-2” болон, “Nissan”, “Harrer” маркийн автомашинууд мөргөлдөж, “Nissan”-ийн жолооч газар дээрээ нас баржээ.  Харин “Mark-2” загварын автомашины жолооч эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэргийг Замын цагдаагийн газраас шалгаж байна. Хэргийн газар цагдаагийн алба хаагчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг