sonin.mn

ЧОНЖҮ. /newsis/. Гадаадын иргэдэд биеэ үнэлж байсан 49 настай А гэгч монгол эмэгтэйг саатуулсан гэж БНСУ-ын Умард Чүнчонь аймгийн цагдаагийн газар энэ сарын 14-нд мэдэгдэв.

А-гийн хамт долоон сэжигтнийг уг төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, сэжигтэн А-г өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Узбекстан, Шри-Ланк зэрэг гадаад улсын нийт 13 хүнд бие үнэлсэн хэрэгт сэжиглэж байгаа аж.

А нь солонгос хүнтэй гэр бүл болон БНСУ-д анх ирсэн бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрсэн учир ийнхүү биеэ үнэлж эхэлсэн гэж цагдаагийн газраас тайлбарлаж байна. /2014.07.14/

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг