sonin.mn

БЭЭЖИН. /Ёнхап/. Дэлийн хоёрдугаар дайны үед 645 хятад хүний амийг хороож, 724 хүнийг эрүүдэн шүүж байсан Японы цэргийн гэмт хэрэгтний мэдүүлгийг нийтэд дэлгэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн 45 мэдүүлгийг Хятадын Засгийн газар цуврал болгон нийтэд дэлгэхээр ажиллаж байгаа билээ. Энэ удаад Хятадын гэмгүй иргэдийг хоморголон хороож, эрүүдэн шүүж байсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэг болох Оно Тайжигийн мэдүүлгийг цахим хуудсаар дамжуулан олонд дэлгэсэн байна.

1934 онд Манжуурын цагдаагийн ажилд туслахаар томилогдон Хятадад очсон Оно Тайжи 1954 онд хэргээ хүлээн мэдүүлэг өгөхдөө , анх 1935 онд баригдсан 20 хятад хүнийг зодож занчиж, усанд дүрж, дүүжлэх зэргээр эрүүдэн шүүсэн гэжээ. Түүнчлэн хүний тархиар эм хийж уудаг байсан тухайгаа ч мэдүүлсэн байна.

Оно Тайжи гэгч нь 1945 оноос хойш 10 гаруй жилийн хугацаанд 645 хятад хүнийг хороож, 724 хүнийг эрүүдэн тамлан, энгийн иргэдийн 47 орон сууцыг галдан шатааснаа хүлээсэн байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг