sonin.mn

Долдугаар сарын 08-наас 09-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1293 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 51 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 42 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Нийслэлд золгүй байдлаар 10 хүн нас барж, булаах гэмт хэрэг нэг, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 10, танхайрах гэмт хэрэг 9, бусдын биед гэмтэл учруулах нэг, зам тээврийн хэрэг 16, осол 22 гарч 18 хүн гэмтсэн байна.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг