Архины хордлогоор өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас согтууруулах ундаа үйлдвэрлэн, худалддаг аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Энэ шалгалтын дүнг албаныхан өчигдөр танилцуулсан юм.
Улсын хэмжээнд спиртийн ес, архины 57, шар айргийн ес, дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаагийн шалгалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулан согтууруулах ундааны 31 үйлдвэр /архины 25, спиртийн зургаа/, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 5078 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулжээ.
Шалгалтаар согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, гарал, үүсэл нь тодорхойгүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи худалдсан зөрчил илэрчээ.
Харин эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад худалдаалж буй спирт нь цувралын дугааргүй, хугацаа, үйлдвэрлэгч тодорхойгүй, зарцуулалтад тавих хяналт, анхан шатны мэдээ бүртгэл хөтлөлт хангалтгүй, 38 дээжид шинжилгээ хийхэд 42 хувь нь чанарын шаардлага хангахгүй байжээ.
Мөн шалгалтын явцад архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн нэгж болон эм ханган нийлүүлэх байгууллагуудад нийт 117 зөрчил илрүүлж, хаяг шошгын зөрчилтэй 12266 шил архийг битүүмжлэн, 151 дээжийг шинжилгээнд хамруулсан байна.
Мөн стандартын шаардлага хангаагүй 85 шил, хадгалалтын хугацаа дууссан 1071 шил архи, 849 ширхэг шар айраг, найман шил дарсыг устгаж, зөрчил гаргасан 11 иргэн, хуулийн этгээдэд торгууль ногдуулжээ.
Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан зургаан мухлагийн үйл ажиллагааг зогсоож, нэг аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна.
H.Aлт
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
60 хувь нь хуурамч архи зарж байсан бн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Арай өндөр хувь юм бишүү? Тэгээд наадуулдаа ямар арга хэмжээ авах вэ?
хор зарж байхад авч гудраад л. Урьд архи уусан хүн ингэтлээ агсам тавьж хэрэг хийдэг байлуу. сэтгэцэд нөлөөлдөг юмаар "архи" хийгээд байна уу даа.Хуулийг дээр байгаа хүмүүсийг зөрчүүлэх гэж гаргадаг юм шигээ.....
Архины үйлдвэрүүдэд хуурамч архи хийх нь байтугай ариун цэврийн зөрчил гарсан ч гэсэн үйлдвэрийг нь хаадаг байх хууль гаргаачэээ. Тэгээд бас тэр архи үйлдвэрийг нь хариуцсан МХЕГ байцаагчийн ажилтай нь тооцоо боддог хууль гаргаачээ. 60 хувь гэдэг бол арай дэндүү байнаа.Би сард нэг удаа 1 шил өрхи уудаг гэтэл сүүлийн 3 сарын 2 нь хор байсан байна шүү дээ.
Архи үйлдвэрлэгч нараа та нар гудамжинд хөглөрөөд байгаа болчимгүй нэг нь хагалаад хот хөдөө хог болгоод байгаа шилнүүдээ буцаагаад аваач ээ.
NAIRKA
arhitai temtseed ashig olohguie.shalgaltaa saijruulah , humuusiin oyun sanaatai l ajillah heregtei.er ni tegeed yaduu zuduu setgel hangaluun bus amidardag humuus arhi uudag yum.
gadaadiin ondor hogjiltei orond ch olon arhichid baidag.ted bas l hund amidraltai humuus
bid bodohdoo gadaad arhichin baihgui gej jirgedeg ni hudlaa.gehdee manaid arai l ih bn.mongold bair mashin ajiltai mongotei uls arhi uuhguigeer nairlaj chadaj bn.yaduu ni uugaad uheed bn
Bigfoot haagaacn zooldood davraad bnat
ARHICHINGUI ULS BOLOHIIN TULD ARD TUMNIIHEE AMIDRALIIG DEESHLUULEH HEREGTEI DEE.DARGA TSARAITANGUUDAA.HUVIA BODOHOO BOLIEE.NAAD LUIVARAAR OLSON MONGO TA NART AZ JARGALTAI AMIDRAL AVCHIRAHGUI HARJ L BAIGAARAI
GobiAltain Biger sumand estoi jinhene hulhi arhinii uildber bna daa.Ezen ni Jargalsaihan gej nohor altain gaaliin darga bsan odoo Hobdiin gaalid bgaa.Huu ni odoo sumiin zasag darga J.Enhtubshin.Arai denduu bna daa.
arxinii yildveriin toog xyazgaarlaxgyi nemj ard tymnee bygdiig ni arxind oruulax kompanit ajil urnuulii.ingej zovooj amidruulj bsanaas shuluun zamdaan orox ni deer shyy tur,zasgaa.
Биднийг архинд живүүлж хордуулж байгаа төрийн бодлого буруу байна.
Batkhuu lalriin APU bas tentseegui dee.
Би архи уумааргүй л байна даан ч энэ улсын төсөвийгяаж бүрдүүлэх юм энэ дарга нарын цалин унааны зардалыг хэн төлөх юм вэ?
Архины шилэн дээр Чингис хааныхаа зургийг тавьж ашиг олдогоо болих хэрэгтэй
Ali deer JENKO X BATTULGA BATXUU NAR XUURAMCH ARXI MONOS XUURAMCH EM MSC BOL XORTOI UNDAAGAAR ARD TUMNIIG SAXRIIN OBCHIND JIBUULJ BNA MONFRESH BOL XUUXDIIG XORT UNDAAGAAAR UGJIJ OSOLTIIN EMGEGT XURGEJ BNA UUNIIG OILGOOCH ARD TUMEN MI.MINI EE
УИХ-аас энэ Архиар ард түмнээ хордуулж сүйгэж баяжигчдын асуудлыгхурдхан цэгцэлэхгүй бол Монгол улсын ирээдүй генийн өөрчлөлтөнд хүртэл нөлөөлж сүйрэх аюул болоод байгааг анхаарч үзэйсэй билээ. хамгийн
Архины үйлдвэрийн эзэд бол далд алуурчид мөн.