sonin.mn

“Тэнгис” кино театрын зүүн урд талын "Эко констракшн"-ын 11 давхар барилга дээрээс 2012 оны 9 9-р сарын 12-ны өдөр тулгуур төмөр унаж иргэн Ч-гийн аминд хүрсэн хэрэг гарсан.

Уг хэргийг  Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаад өчигдөр дүүргийн нэгдүгээр шүүхэд хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 9,828,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Цогтгэрэлийг 1 жил 6 сар тэнсэн хянан харгалзах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ингээд 25 настай залуугийн амь насыг авч одсон уг хэрэг тэнсэн харгалзах ял,хэдэн төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарлаа.

Эх сурвалж: "new.mn"