Н.Алтанхуяг сайдын “Ерөнхий сайд 30 минут” уулзалтын үеэр хэлсэн зарим нэг үг олон хүний “гижгийг” хүргэсэн бололтой. Нэг хүний гижиг нь хүрээд ч тэр үү гэнэт гараад ирэв үү.
Өчигдөр олон сэтгүүлч АТГ ийм даргатай бил үү хэмээн асуутал тэр мартагдах шахжээ. Хүмүүсийн цээрлэн хэлдгээр гурван үсэгтэй газар буюу АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд хэвлэл мэдээлэлд төдийлөн нээлттэй биш нөхөр.
Харин Ерөнхий сайд “Ардын нам, АТГ хоёр ажил хийлгэхгүй байна” хэмээн мэдээлэл хийсний дараа “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрбээр дээрх үгийг “Монгол Улсын Ерөнхий сайдын үг биш. Н.Алтанхуяг гэдэг хувь хүний үг гэж бид ойлгож байна” хэмээсэн нь олны анхаарлыг татаж байгаа бололтой. Би ч биш бид гэж ярьсан нь бүр сонирхолтой. Сэтгүүлчид бид хэзээний л ийм зантай улс.
Аль нэг анхаарал татсан эрхмийн санаатай, санамсаргүй үг, түүнийг өлгөж авсан, эсвэл өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа хүмүүсийн далд санаа нь юу болох, энэ үгээрээ юу хэлэх гэснийг нь ухаж төнхөж байдаг зантай улс. Дээрх ярилцлагын эхний болон төгсгөлийн хэсэгт АТГ-ын ажлын үр дүн, хууль эрхзүйн талаархи асуудлыг хөндсөн байсан ч дунд хэсэгт байгаа Ерөнхий сайдын хэлсэн үг, мөн Д.Сугарын хэрэгтэй холбоотой хэсэг анхаарал татаж байгаа юм.
Ерөнхий сайд “АТГ ажил хийлгэхгүй байна” гэсэн үгийг амнаасаа зүгээр ч нэг унагаагүй болов уу. Сүүлийн үед АТГ-тай холбоотой таатай гэхээс илүү таагүй мэдээллүүд их хөврөх болсон нь ажиглагддаг. Хэвлэлүүдээр энэ байгууллагын үйл ажиллагаа аль нэг эрхмийн өөрийгөө шалгуулах гэж өгсөн өргөдлийг шалгахаас хэтрэхгүй байгаа гэж шүүмжилдэг. Цаашлаад бизнесмэнүүдийг шалгадаг, тэднийг хорьдог, цагддаг гэх мэдээлэл ч өдөр өнжихгүй л хэвлэлээр гарах боллоо.
Саяхан гэхэд “Өдрийн сонин”-д “Тэгри сан”-г үүсгэн байгуулагч Х.Анхбаярын эхнэр ярилцлага өгч, ямар ч баримтгүй, нотолгоогүй атлаа нөхрийг нь баривчилж, хэд хэдэн шорон дамжуулан хорьж, ялыг нь хүлээлгэхийн тулд хэрхэн хүнд байдалд оруулж байгаа тухай ярилцлага өгсөн нь нэгийг хэлээд байгаа юм. Хүний эрхийн үндэсний комисс ч энэ мэдээллийг бататгаж, илтгэлдээ хүчний байгууллагууд энгийн иргэдийг хэрэг хүлээлгэхийн тулд хүч хэрэглэдэг, мөн хилс хэрэг хүлээлгэх гэж янз бүрээр оролддог хэмээн бичсэн юм билээ.
“Хэлмэгдүүлэлтийн үеийн ногоон малгайтнуудын соёлжсон хувилбар нь АТГ-ынхан болжээ” гэдэг нь хэтийдсэн дүгнэлт байж болох ч бизнесмэнүүдийг ангуучилдаг, мөн улс төрд хуруугаа дүрдэг, улс төрийн хэргийг шийдэхдээ удааширдаг, Засгийн газар, УИХ-ын ажилд шууд биш юм гэхэд шургалаад байгаа гэдгийг нь эдгээр санаатай, санаандгүй хэлсэн үгүүд сануулаад байх шиг.
Өчигдөр өглөө гэхэд л Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөний хурал дээр Хотын захирагч Э.Бат-Үүл АТГ-тай холбоотой хэдэн үг чулуудсан ч чихний хажуугаар өнгөрсөнгүй. Түүний хэлсэн үгнээс харахаар АТГ чинь амьтан хүнийг айлгаж ичээдэг “нэг тийм” газар болчихоо юу даа гэж бодоход хүргэснийг нуух юун. Хотын дарга амьхандаа ажилчдаа шударга ажиллахыг сануулсан ч үүндээ АТГ-ыг нэр цохон дурьдаж ярьсан нь улс төрийн амьдралд хуруугаа дүрдэг гэдгийг батлаад өгчихөв үү гэж бодогдов.
Э.Бат-Үүл дарга “Та бүхэн өнөөдөр идэж ууж байж болно. Тэр чинь өнөөдөр ил гарахгүй ч гэсэн хожмоо улс төрийн сонгуульт үйл явдалтай зэрэгцээд өндийж ирнэ. Тэр үед АТГ-ынхан ангуучлаад ирэхээр амаа барих вий. Тэр үед би та нарыг хамгаалахгүй, өмгөөлөхгүй. Өөрсдөө л шалгуулаад, идэж уусан бол эдэлдэг ялаа эдэлнэ биз” гэх утга бүхий үг хэлсэн юм билээ. Идэж уусныг нь АТГ-ынхан шалгаж болох ч эрх мэдэлтэй, албан тушаалтай, дарга цэрэг, төрийн албан хаагч гэхгүйгээр мөрддөг, шалгадаг хачин замбараагүй ажилладаг юм уу гэж бодоход хүрэв.
Тэгээд бас улс төрийн сонгуульт ажил дөхөхөөр нэг нэгнийгээ шантаажилдаг байдлыг АТГ-тай холбож ярьдаг нь бас юу вэ гэж бодлоо. Уг нь АТГ-ын дарга Н.Ганболдын хэлснээр АТГ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, хараат бус бие даасан. Хууль сахиулах, хэрэгжүүлэх хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс хараат бус, хэн нэгэн албан тушаалтанд ажлаа тайлагнадаггүй байгууллага. Энэ үүргээ л биелүүлээд ажиллачихдаг бол бүх зүйл “ок” болно.
Хэн дуртай нөхөр хэвлэлээр элдэв юм яриад явахгүй шүү дээ. Улстөрчдийн хэргийг илрүүлээд шийдсэн шиг шийдчихдэг болохсон гэж хүн бүхэн хүсч байгаа. Бас нэг зүйл хэлэхэд АТГ байгуулагдсанаар бас ч гэж авлига буурсан байх магадлалтай. Хэн хүнгүй айж байна гэдэг нэг талаар муу зүйл биш байх. Харин гэмгүй хүмүүсийг айлгадаг газар битгий болчихоосой гэж ярьдаг нь учиртай.
Ерөнхий сайд, Н.Ганболд дарга хоёрын хэвлэлийн “тулаан”-д бас нэг учиг нуугдаж байгаа гэж ажиглагчид яриад байна. Үнэн худал нь бүү мэд. Цаг хугацаа харуулах биз. Н.Ганболд дарга МАН-ын дарга М.Энхболдтой ураг төрөл, садан төрлийн сүлбээтэй учраас Н.Алтанхуяг сайдаар оролдоод байна гэсэн бор шувуу ч чихний хажуугаар өнгөрсөнгүй.. МАНАН байгуулах санаархлын нэг хэсэг гэж харах нь ээ, бас. Улс төр өө гэж.
Б.Өнөртогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл0
Энхбаярын үед энэ байгууллагын сураг ч үгүй зөвхөн Энхбаярын захиалгаар хувийн өс хөнзөн агуулагч хувийн компани байсан бол одоо олны үнэлэлтийг сонсдог хийж байгаа үйл ажиллагаа нь ил тод болж хүмүүсээс элдэв үг сонсдог газар болсон байна.Авилгалчдыг нойрноос нь сэрээж тэдэнд айдас дагуулж буй нь эд ажил хийж үр дүнтэй байгааг харуулж байгаа юм биш үү. АВИЛГАЛЧДЫГ ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЛЭЭС СЭРЭЭСЭН-АТГ
ЯГ ҮНЭН ШҮҮ
АТГ , СЕХ , ШҮҮХ ГУРАВ ЧИНЬ АРДЧИЛСАН НАМЫН БАЙГУУЛЛАГА ЯАХ АРГАГҮЙ МӨН ДӨӨ Энхбаярыг хөлийг тэнгэр харуулж ямар ч гэмгүй хүнийг Элбэгдоржийн даалгавараар нөгөө ЭНхБАТЫГ хулгайлж, элбэгдоржийг суган доор монголд орж ирсэн цуутай эр сухбаатарын одонт ардчилсан намын гишүүн, Н Ганболд ХУРАНДАА ЧИНЬ С Зориг АГСАНЫ амь нас бүрэлшэх үед Батүүл чи гэрээсээ битгий гар гэж команд өгч байсан ан-ын гишүүн хүн
Энхбаярыг хөлийг тэнгэр харуулж байж энэ авилгалчдыг шалгах шахах эрхтэй болсон.Та авилгал авч тендер будлиантуулж баяжаагүй юм бол юундаа ингэж харуусаад байнаа. Хулгай хийгээгүй бидэнд бол АТГ хийж буй ажил сэтгэлд хүрч байгаа. Нэг ч гэсэн авилгалчин эдлэх ялаа эдлэж нөгөө нь бас юм бодох биз ээ.
н Ганболд чинь 17 тэрбумын дэнзэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгохыг нийслэлийн шүүхээр хэрэгсэхгүй болгосон хүн лээ
Энэ олон нам болон цагаан ногоон хар толгойтой гарууд өнгөрсөн хугацаанд улс төр сайн хийж сурлаа хариуд нь сонголт хийсэн ард түмэн л элгээрээ мөлхөж байна даа.Одоо эдийн засан бүрэн дампуурч амьдрал дээд цэгтээ хүртэлээ туйлдаж байгаа энэ үед нам лам улс төрчид гээд байгаа үхтэлүүд ямар ч тус болохгүй өөрсдөө хичээх л үлдлээ.
Altanhuag. M,Enhbold , batyyl geed ta nar Mongold 24 jil gai bolj baina.Yynii chin yr dynd Mongolchuud gazar samardah n holgyi tsalin huls n hyrehgyi hiih ajil baihgyi, ajillah ajliin bair baihgyi iim baina. 24 jiliin umnu bygd ajiltai Mongol uls uuriin gesen yildver zavodtai tsever saihan hottoi ulam l saihan hugjyyj bolohoor saihan baisan.Ta hediig harahaas b=nyd horsoj baina.
mungutei humuusiig shantaajilj mungu hiideg gazar bolson gee bizdee
mungtei bolgon tend ochij shalgagdaagui buruu um buruu l bdag uursduu gahai uureed ganzaga hiigeed suuritai bolson negen baihad avilgal tender 2-r mungujsun heseg bas baina.
Жинхэнэ авилгачин чинь ганц ЭНХБАЯР биш өш хонзон авалт замаасаа зайлуулсан шоу болсон харин яаж аминд нь хүрчихсэн юм бэ Амьд үлдээсэн л их юм даа. АТГ чинь авилгын үүр уурхай дээд АН-н дарга нарын гар хөл. АТГ-нхан өдрөөс өдөрт бүдүүрч байгаа. Тэдний хийдэг ажил АН-г дэмждэггүй хүмүүсийн мууг үздэг аймшигийн газар.Үнэн биз
АТГ-д өөрийн толгойтой хүн байдаггүй болохоор УИХ-ын гишүүд хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтээ жилийн орлогоо Номтойбаяр 19 сая төгрөг, Эрдэнэчимэг 22 сая төгрөг бас дээр нь явган нүцгэн гээд бичиж басамжилж байна. АТГ яахав илэрхий худал мэдүүлэгийг нь аваад авилгалтай тэмцэж тэнэгтээд гоё юм аа.
enhtur gej nuhur bna ardin namin ued ajillaj baisan
АТГ газар тодорхой эрх мэдлээ нэмэх гэсэн улс төрчдийн санаачлагаар прокурорын мөрдөнг авч эрхээ дээшлүүлж улам томорч байна. Элбэгээ, эрх мэдлээ нэмэх, Женько өмчөө нэмэх зорилгоор бүх хүчний байгууллагыг гарт атгажээ. Гадна дотны бизнесменүүдийг шоронгоор айлган ашигт малтмалын болоод газрын лицензийг нь булааж авах, улс төрийн өрсөлдөгчдийнхээ хүмүүсийг шоронд хийх, замд тээг болсон улс төрчдийг мэдээлэгчдээр дамжуулан эрүү үүсгэн шүүхийн шийдвэр гарахаас нь өмнө хэвлэлээр гэмтэй мэт харагдуулж, нэр хүндийг нь хэвлэл мэдээллээр гутаах зэрэг улс төрчдийн захиалгат ажил хирээс хэтэрчээ. Одоо улсын үйлдвэрийн газруудын дарга нарыг шоронд хийж, ТӨХ гартаа оруулснаа ашиглан дампууруулж хувьчилан авч байна. Дарханы хар төмөрлөг_ дараа нь Хөтөлийн цемент шохой орж байна. Үүнийг хараад мэдрээд сууж байгаа ерөнхий сайд, Хотын мэр тэмцэлд босох нь ойлгомжтой. Тэмүүжин хүчний байгууллагаар хамгаалуулсан, эрх мэдэл бүхий , өмчтэй хүмүүс ОЛИГАРХИ засаг байгуулж байгаа илчилсний төлөө цагдаа тагнаж чагнаж байгааг олон түмэн ойлгож байна. Тиймээс МАН, МАХН, АН-ын олонхи энэ байдлыг нэгэнт мэдэрсэн тул цаг хугацааны явцад харийн гар хөл бологч, олигарх дээрэмчинг газар авхуулахгүй байх асуудлаар санал нэгэнт нийлжээ. АТГ-ын удирдлагуудын хувь тавилан дандаа эмгэнэлтэй байдаг нь иймэрхүү шалтгаантай ,улс төрчдийн гар хөл болдогт байдаг юм байна. Шанага Ганболд Миегийн хамаатан, Жунайг хамгаалах зорилгоор женкогийн зөвшөөрснөөр байж байгаа их оролцоогүй нөхөр . Харин Хурц бол захиалга гүйцэтгэгч болсон түүхийг маш олон хүн маш нарийн зүйл ярьцгааж байна. Элбэгээ яруу найрагч Ичинхорлоотой явж байгаад онхолдсны дараа германд ө эмчлүүлэх гэж явахдаа холбогдсон түүхтэй гэж ирээд гачин сонин юм цуурцгааж байна. Тэхлээр олон түмний ярианы сэдэв АТГ, цагдаа болчхоод байна. Засаж залруулах, өөрийгөө хамгаалах нүхээ бэлдэж байхгүй бол Ээбий уул уруудаж яваа шүү, уул өгсөж яваа уугуул гишүүд маш их мэдээллэлтэй ирж яваа. замд суусан Женког нидрээд өнгөрсөн цагт АТГ-ийн удирдлага хамгаалалтгүй болж, өс хонзонгийн золиос болох вий. Үүнийг гунигт хувь тавилан гээд байгаам. Энгийн бидэнд хүртэл захиалгатай байгаа нь сүүлийн үед их мэдрэгдэх боллоо.
ялсан намын захиалга гүйцэтгэгч байгуулга гээд нэрийг нь соличихвол яасан юм дээ???